100 гаруй мина илрүүлсэн харх нас баржээ

Гавьяаныхаа амралтад гараад байсан Магава саяхан найман нас хүрээд байсан аж.
100 гаруй мина илрүүлсэн харх нас баржээ

Магава ердийн нэг харх байсангүй. Энэхүү бяцхан мэрэгч 100 гаруй мина илрүүлж Камбожийн үндэсний баатар, газрыг минажуулахын эсрэг олон улсын тэмцлийн билэг тэмдэг болсон юм.

Магава харх өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Танзани дахь байрандаа нас баржээ. Хүний эсрэг газрын миныг идэвхгүй болгохын төлөөх нийгэмлэг (APOPO) мина болон бусад тэсрэх, дэлбэрэх бодисын илрүүлэхэд амьтдыг сургаж ашигладаг. “Баатарлаг харх Магава байгалийн жамаар амьсгал хураасан харамсалтай мэдээг хуваалцъя. Магавагийн эрүүл мэнд сайн, тоглодог тоглоомоороо тоглож байсан ч сүүлийн өдрүүдэд хөдөлгөөн удааширч, их унтаж, идэж уух нь багассаар амьсгал хураалаа” хэмээн тус байгууллагаас мэдэгдэв. Гавьяаныхаа амралтад гараад байсан Магава саяхан найман нас хүрээд байсан аж.

Магава олон хүний амь аварсныхаа төлөө 2020 онд Британийн амьтан хамгаалах нийгэмлэгээс олгодог (PDSA) гавьяаны алтан медалиар шагнуулжээ. Камбож, Вьетнам зэрэг улсад олон арван жилийн өмнө булсан миныг илрүүлэх ажил одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд сургуультай амьтдыг ашиглах нь элбэг байдаг.

Эх сурвалж: www.lavanguardia.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn