Хятадад осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

Хар хайрцагны мэдээлэлд дүн шинжилгээ хийн ослын шалтгааныг тодруулна.
Хятадад осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

Энэ долоо хоногийн даваа гарагийн үдээс хойш Хятадын өмнөд нутгийн Гуанси-Жуаны Өөртөө Засах Оронд осолдсон иргэний агаарын тээврийн “China Eastern Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны нэг хар хайрцгийг оллоо гэж ослын газарт ажиллаж буй аврах албаныхан мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдлийн “Синьхуа” мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээллээ. https://english.news.cn/20220323/afe3d4fecb824b26a24b4859a1649649/c.html

Уг онгоцонд 132 хүн сууж явсан бөгөөд тэдний 123 нь зорчигч бол 9 нь нисэх багийн гишүүд юм. Харамсалтай нь онгоцонд сууж явсан хүмүүсээс нэг ч хүн амьд мэнд олдоогүй байна.

Энэ онгоц нь Куньмин хотоос Гуанжоу хот руу нисэж байсан юм.

Хар хайрцагны мэдээлэлд дүн шинжилгээ хийн ослын шалтгааныг тодруулах ажээ.

Эх сурвалж: Xinhua

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn