Казахстаны ерөнхий сайдад Алихан Смаиловыг нэр дэвшүүлэв

Казахстаны Дотоод хэргийн яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн үймээн самуунтай холбогдуулан 9900 хүнийг баривчлаад байна.
Алихан Смаилов
Алихан Смаилов

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мягмар гарагт буюу өнөөдөр Алихан Смаиловыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, парламентын доод танхим нь санал хураалт явуулан түүнийг дэмжсэн байна. Санал хураалтыг төрийн мэдлийн телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.

Газрын тосоор баялаг Төв Азийн энэ улсад шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал үймээн самуун болж хувирсан билээ. Үүний улмаас өнгөрсөн долоо хоногт Токаев засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан бөгөөд өдгөө 49 настай Смаилов нь уг засгийн газарт тэргүүн шадар сайдын албан тушаал хашиж байсан хүн юм.

Казахстаны Дотоод хэргийн яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн үймээн самуунтай холбогдуулан 9900 хүнийг баривчлаад буй бөгөөд баривчлагдсан хүмүүсийн дунд бүс нутгийн улс орнууд, Афганистан болон Ойрх Дорнодын лалын босогчид бий ажээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn