Ма овогтон баривчлагдав, Alibaba-гийн хувьцааны ханш унав

Төрийн эрх мэдэлд санаархсан, үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр уг этгээдийг баривчилсан гэжээ.
Ма овогтон баривчлагдав, Alibaba-гийн хувьцааны ханш унав

Хятадын Ханжоу хотын цагдаа нар Ма овогт этгээдийг баривчилсан гэх мэдээлэл мягмар гарагт тус улсын төв телевизээр гарсны дараа Alibaba группийн хувьцааны ханш 9.4%-аар унажээ.

Гэхдээ төв телевизээр мэдээлэл гарсны дараа Ханжоугийн цагдаа нар баривчлагдсан хүний нэр гурван ханзнаас бүрдсэн болохыг тодруулж мэдэгдсэнээр “Alibaba” -гийн хувьцааны ханш буцаад сэргэж эхэлсэн байна.

Учир нь Alibaba-г үүсгэн байгуулагч Жак Магийн хятад нэр нь Ма Юнь гэсэн хоёр ханзнаас бүрддэг юм.

Төрийн эрх мэдэлд санаархсан, үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр уг этгээдийг баривчилсан гэж холбогдох албаныхан мэдээлэв.

Ма овогтыг баривчилсан талаарх хоёрхон өгүүлбэр бүхий мэдээлэл хөрөнгө оруулагчдыг ихэд сандаргасан байна. Цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг, улам бүр хүчирхэгжиж буй пүүс компаниудыг Хятадын эрх бүхий байгууллагууд хатуу хянаж, шахалт үзүүлэх ажиллагааг бүтэн жилийн турш өрнүүлсэн билээ. Улмаар Жак Маг хавчин гадуурхаж, түүний үүсгэн байгуулсан Alibaba группийн охин компани болох Ant группийн IPО буюу олон нийтэд хувьцаагаа арилжих ажлыг нь зогсоосон юм.

Хятадад “Олон улсын хөдөлмөрчдийн баяр”-ын амралтын өдрүүд тохиож буй учир тодруулга өгөх боломжгүй гэж Ханжоу хотын Цагдаагийн газар мэдэгдсэн бол Ханжоу хотод төвтэй Alibaba болон Ant группийн төлөөлөгчид мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn