Олон улсын гэр бүлийн өдөр – 2022

Жил бүрийн 5 дугаар сарын 15-нд гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, гэр бүлтэй холбоотой асуудлыг олон нийтэд таниулах зорилгоор ОУ-ын гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг.
Зургийг: TZM
Зургийг: TZM

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей (A/RES/47/237) тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Гэр бүлтэй холбоотой асуудлуудыг таниулах, гэр бүлд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн үйл явцын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 1994 оноос эхлэн жил бүр Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэж ирсэн юм.

@un.org
@un.org

НҮБ-аас энэ өдөрт зориулан жил бүр тодорхой сэдэв, уриалга дэвшүүлдэг бөгөөд түүнтэй холбоотойгоор воркшопууд (workshops), семинар, хурал зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд "Гэр бүл ба хотжилт" (Families and Urbanization) уриа дор тэмдэглэхээр болсон байна.

"Хотжилт нь дэлхий даяар гэр бүлийн амьдрал, сайн сайхан байдлыг бүрдүүлдэг хамгийн чухал мегатрендийн нэг. Хотод амьдарч буй бүх үеийнхний амьдрах нөхцөл дээшлэх нь ядуурлыг арилгах, эрүүл мэнд, хүн амын суурьшлыг хүртээмжтэй, аюулгүй, уян хатан, тогтвортой болгох, улс орны дотор болон хоорондын тэгш бус байдлыг бууруулах зэрэг олон зорилтууд хэрхэн хэрэгжихээс хамаарна. Энэ жилийн "Гэр бүл ба хотжилт" уриа нь тогтвортой, гэр бүлд ээлтэй хотын бодлогын ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой." гэж НҮБ өөрийн сайтдаа дурджээ.

Монгол улсын хувьд 2003 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn