АНУ: Энэтхэгт цэргийн тусламж үзүүлнэ

Оросын зэвсгийн хамаарлыг нь бууруулах зорилгоор Вашингтон Шинэ Делид 500 сая ам.долларын батлан хамгаалахын тусламж үзүүлэхээр бэлтгэж байна.
АНУ: Энэтхэгт цэргийн тусламж үзүүлнэ
© Bloomberg

Ингэснээр Энэтхэг нь Израил, Египетийн араас АНУ-ын цэргийн томоохон шууд дэмжлэг авсан гурав дахь орон болох юм. Харин ямар төрлийн зэр зэвсэг тусламжийн хүрээнд нийлүүлэх нь хараахан тодорхойгүй байгаа ажээ.

Энэ сарын сүүлээр Токиод болох QUAD эвслийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди нар оролцох бөгөөд тухайн үед уг тусламжийн талаар албан ёсоор зарлах магадлалтай байна.

Энэтхэг улс зэвсэглэлээ төрөлжүүлж, Оросын нөлөөллийг бууруулах сонирхлоо илэрхийлсэн. Энэхүү үйл явцыг түргэтгэхэд АНУ туслахыг хүсэж байна хэмээн Пентагоны эх сурвалж мэдэгджээ. Энэтхэгийн хувьд сөнөөгч онгоц, байлдааны хөлөг онгоц, танк зэрэг үндсэн зэвсэглэлийн дийлэнх хэсгийг Оросоос авдаг бөгөөд ирээдүйд энэ орон зайг нөхөх Америк-Энэтхэгийн хэдэн арван тэрбум ам.долларын гэрээний угтвар нь уг тусламж болно хэмээн ажиглагчид дүгнэжээ.

2017-2021 оны хоорондох Энэтхэгийн зэвсгийн импортын бүтэц (хувиар)
2017-2021 оны хоорондох Энэтхэгийн зэвсгийн импортын бүтэц (хувиар)

Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс Америкаас 4 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдаж авсан бол Оростой 25 тэрбум ам.долларын зэвсгийн наймаа хийжээ. Иймээс Вашингтоны хувьд Франц зэрэг холбоотон орнуудаа ч Энэтхэгтэй батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллахыг дэмжихээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn