Байден Украины дүрвэгсдийг АНУ-д нэвтрэхэд туслах шинэ хөтөлбөрөө танилцуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт Оросын түрэмгийллээс зугтсан Украины дүрвэгсдэд АНУ-аас орогнол олгох үйл явцыг түргэсгэх шинэ хөтөлбөрөө зарлалаа.
Байден Украины дүрвэгсдийг АНУ-д нэвтрэхэд туслах шинэ хөтөлбөрөө танилцуулав

"Украины төлөө нэгдье" хэмээх уг хөтөлбөр америкийн иргэд болон ашгийн бус байгууллагуудад Украины дүрвэгсдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг олгоно гэнэ.

Байден пүрэв гарагт Цагаан ордноос "Энэ хөтөлбөр хурдан, оновчтой хэрэгжих бөгөөд АНУ Украины ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлнэ. Манай өмнөд хилээр нэвтрэх шаардлагагүй болно" хэмээн мэдэгджээ.

Дүрвэгсдийг ивээн тэтгэх энэхүү хөтөлбөрийг украинчуудад үзүүлэх тусламжийн нэг хэсэг болгон танилцуулсан юм. АНУ-ын зүгээс Украинд 1.3 тэрбум ам.долларын мөнгөн дүнтэй тэнцэх цэргийн техник хэрэгсэл, засгийн газрын шууд тусламж үзүүлэхээр болжээ.

Уг хөтөлбөрийг АНУ дахь хувь хүмүүс болон байгууллагууд ивээн тэтгэгчээр ажиллах хүсэлт гаргаж, баримт бичгээ байршуулах боломжтой вэб хуудас дээр төвлөрүүлэх болно гэж Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээллийн хуудаст дурдсан байна. Уг вэб хуудас даваа гарагт шууд ажиллаж эхэлнэ.

Хөтөлбөрт хамрагдахын тулд украинчууд 2 дугаар сарын 11-ний байдлаар эх орондоо амьдарч байсан байх ёстой юм байна. Энэхүү шинэ хөтөлбөрт хамрагдах хүмүүс вакцинжуулалт, биометрийн шинжилгээ болон суурь шалгалт өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг хангах хэрэгтэй аж.

3 дугаар сард Байден Украины 100 мянган дүрвэгчийг хүлээн авна гэж амласан ч энэ үйл явц хэрхэн явагдах талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байсан юм.

Албан ёсны нэвтрэх гарцгүй тул олон мянган украинчууд Мексик рүү нэвтрэн орж, АНУ-ын хилийн цэгүүдэд хүрч дүрвэгчийн тусгай статустай нэвтрэх эрх авсан байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын Хил гаалийн хамгаалалтаас орогнол хүсэгчдийг тус улсад нэвтрүүлэхийн оронд хөөж гаргахыг шаарддаг тахлын үеийн цагаачлалын дүрэм болох 42-р актад украинчуудыг хамааралгүй болгосон. Хил гаалийн хамгаалалтын мэдээлснээр өнгөрсөн 3 дугаар сард Украинаас 5,000 гаруй цагаачийг саатуулсан нь өмнөх сард саатуулснаас 4 дахин их тоо юм байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх хувийг тус улсад нэвтрүүлжээ.

Украинчуудыг оруулахаас эхлээд буцаах хүртэл бодлогын огцом өөрчлөлт АНУ Мексикийн хил дээр эсвэл ойролцоо байгаа хэдэн зуун дүрвэгчийг гацаанд оруулж болзошгүй юм.

Эх сурвалж: www.cnbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn