Их Британийн хатан хаан II Элизабет коронавирус тусжээ

Дөрөвдүгээр сард 96 нас хүрэх хатан хаан II Элизабет 2021 оны нэгдүгээр сард Ковид-19-ийн эсрэг вакцины эхний тунг тариулж, дараагийн тунг нь товлосон хугацаанд тариулсан байна.
Их Британийн хатан хаан II Элизабет коронавирус тусжээ

Их Британийн хатан хаан II Элизабет Ковид-19 вирусийн халдвар авсан талаар Букингемын ордон ням гарагт мэдэгдлээ.

Тус ордны мэдэгдсэнээр, хатан хаанд “хөнгөн буюу ханиадтай төстэй шинж тэмдэг” илэрч буй бөгөөд тэрээр эмнэлгийн хяналтад байж, зохих бүх заавар зөвлөгөөг дагаж байгаа ажээ.

Ковид-19 вирусийн халдвар авсан нь хоёрдугаар сарын 10-нд тогтоогдсон ууган хүү бөгөөд Уэльсийн хунтайж Чарльзаас өдгөө 95 настай хатан хаан халдвар авсан бололтой. Мөн хатан хааны оршин суудаг Виндзорын шилтгээнд олон тооны хүн халдвар авсан нь тогтоогдсон байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хатан хаанд хурдан эдгэрэхийг хүссэн байна.

Хатан хаан II Элизабет нь Их Британийн түүхэнд хаан ширээнд хамгийн удаан сууж буй хүн бөгөөд хаан ширээнд заларсны 70 жилийн ойгоо энэ сарын 6-нд тэмдэглэсэн юм. Тэрээр гурван сар гаруйн хугацаанд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байж байгаад дээрх ойг тэмдэглэхийн өмнөх өдөр сайн үйлсийн байгууллагын ажилтнуудтай уулзсан аж.

Дөрөвдүгээр сард 96 нас хүрэх хатан хаан II Элизабет 2021 оны нэгдүгээр сард Ковид-19-ийн эсрэг вакцины эхний тунг тариулж, дараагийн тунг нь товлосон хугацаанд тариулсан байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn