ОУ-ын Эрүүгийн Шүүх Украины гомдлын дагуу мөрдөн шалгалт эхлүүллээ

Украинд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр өчигдөр /2022.02.28/ эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы үеэр Украины төлөөлөгч оросын цэргүүдийг дайны гэмт хэрэгт буруутгасан.
ОУ-ын Эрүүгийн Шүүх Украины гомдлын дагуу мөрдөн шалгалт эхлүүллээ
© Piroschka van de Wouw

ОУ-ын Эрүүгийн Шүүхийн прокурор Карим Хан 2013.11.21-2014.02.22-ны хооронд болон 2014.02.20-ноос өнөөдрийг хүртэл Украины нутагт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг буюу геноцид (төрлөөр устгах), дайны гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг мөрдөх шалгах ажлыг эхлүүлэх болсноо зарлав.

Үүнээс гадна Кремль Украинд түрэмгийлэл үйлдэх болсон шалтгаанаа украины эрх баригчид Донбасст геноцид үйлдсэн мэтээр тайлбарласан нь ор үндэсгүй тул уг маргааныг таслан шийдвэрлүүлэхээр Хааг дахь ОУ-ын Шүүхэд мөн хандаад байгаа билээ.

Геноцид үйлдсэн маргааныг таслах, оросын цэргийн ажиллагааг яаралтай зогсоох асуудлаар Украины ГХЯ-наас Хааг дахь ОУ-ын Шүүхэд хандсан албан бичиг
Геноцид үйлдсэн маргааныг таслах, оросын цэргийн ажиллагааг яаралтай зогсоох асуудлаар Украины ГХЯ-наас Хааг дахь ОУ-ын Шүүхэд хандсан албан бичиг

Украины тал эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хүүхдийн асрамжийн газрууд бөмбөгдөлтөд өртөж, эмнэлгийн түргэн тусламжийн автомашинууд пуужингийн цохилтын бай болж байна хэмээгээд оросын түрэмгийлэл эхэлснээс хойш украины 352 энгийн иргэн амь үрэгдсэний дотор 16 хүүхэд байгаа гэж мэдэгдсэн.

Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн комисс пүрэв гарагт Украины асуудлыг хэлэлцэж, Киевийн санаачилсан тогтоолыг төслийг батлах эсэх талаар санал хураана. Хэрэв тогтоолын төсөл батлагдвал тус комиссын хараат бус шинжээчид 2014 оноос хойш Крым болон Донбассын бүс нутагт ОУ-ын эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн эсэхийг давхар мөрдөн шалгах юм.

Жич: Хааг дахь ОУ-ын Шүүх (International Court of Justice), ОУ-ын Эрүүгийн Шүүх (International Criminal Court) нь хоёр тусдаа бүтэц болохыг анхаарна уу.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn