RSF Львов хотод Хэвлэлийн эрх чөлөөний төв байгуулжээ

“Хил хязгааргүй сурвалжлагчид" (RSF) байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ сарын 12-нд Украины баруун хэсгийн Львов хотод байдаг Олон улсын хэвлэл мэдээллийн төвд байрлах RSF-ийн Хэвлэлийн эрх чөлөөний төвийн нээлтэд оролцсон байна.
RSF Львов хотод Хэвлэлийн эрх чөлөөний төв байгуулжээ

Украин руу довтолсноос хойш хоёр долоо хоногийн дараа, Хэвлэлийн эрх чөлөөний төв байгуулах тухай мэдэгдсэнээсээ хойш долоо хоногийн дараа RSF тус төвийг ийн нээсэн аж.

RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Бид Украины сэтгүүлчидтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, дайны талаар мэдээлж, сурвалжлахад нь боломжийн хэрээр туслахын тулд энд ирлээ” гэжээ.

Берлинд төвтэй Зүүн Европын талаарх сурвалжилгын сүлжээ (n-ost) болон Шведийн Хэвлэл мэдээллийн “Bonnier” группийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн өдрүүдэд эхний хамгаалалтын хэрэгслүүдийг сэтгүүлчдэд тараасан байна.

"Bonnier” нь “Schibsted” групп, Шведийн Үндэсний өргөн нэвтрүүлэг эрхлэгч болох “Sveriges” телевизийн тусламжтайгаар харьяаллынхаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс (Dagens Nyheter, Dagens industri, Expressen) 30 ширхэг сум нэвтэрдэггүй хантааз, дуулга цуглуулсан байна.

Оросын довтолгоо эхэлснээс хойш дор хаяж 12 сэтгүүлч зэвсэглэсэн байлдагчдын зориудын бай болж, Данийн “Ekstra-Bladet” сонины хоёр сэтгүүлч, Их Британийн Sky News телевизийн сурвалжлах багийн хоёр гишүүн зэрэг дөрвөн хүн буудуулсны улмаас шархадсан байна.

RSF тус төвд сум нэвтэрдэггүй хантааз нийлүүлэхэд туслалцаа үзүүлэхийг Польш, Украины эрх баригчдад уриалав. Тоног төхөөрөмж тараахын тулд Украин руу шуурхай хүргэх тусгай зөвшөөрөл шаардлагатай. Түүнчлэн, Делуар ардчилсан орнуудад хандан, сэтгүүлчдэд виз олгохыг уриалахын зэрэгцээ сэтгүүлчдийг хамгаалах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2222 тоот тогтоолыг сахин хүндэтгэхийг Орос улсад уриалав.

RSF-ийн 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Украин улс 180 орноос 97-д жагссан бол Орос улс 150-д жагсжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn