Эдийн засгийн уналт айсуй

Хөрөнгө оруулалтын Голдман Сакс банкны гүйцэтгэх захирал асан Л.Бланкфейн Америкт эдийн засгийн уналт болох эрсдэл туйлын өндөр байна хэмээн анхаарууллаа.
Эдийн засгийн уналт айсуй

Тэрээр СВS телевизийн ярилцлагын үеэр “хэрэв би томоохон компанийн эзэн, аль эсхүл зах зээлийн ердийн тоглогчийн аль нь ч байсан болзошгүй уналтад хэдийнээс бэлдэж эхлэх байсан” гэжээ. Л.Бланкфейн нь 2006-2018 оны хооронд тус банкны ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал, 2019 оноос ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм.

Түүний мэдэгдэлтэй зэрэгцэн Голдман Сакс энэ оны АНУ-ын ДНБ-ий өсөлтийг 2.6%-аас 2.4%, ирэх оны төлөвийг 2.2%-аас 1.6% болгон бууруулснаа зарлажээ. Санхүүгийн зах зээл ч сүүлийн сард хүчтэй савлаж, Dow Jones, NASDAQ индексүүд унаж буй бөгөөд крипто зах зээлийн дүр зураг ч таагүй байна. Одоогоор NASDAQ индескт бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 7.6 их ам.доллароор буураад байгаа нь 2008 оны санхүүгийн хямрал болон цар тахлын үеийн бууралтаас давсан үзүүлэлт юм.

Үүнээс гадна Америкт инфляц “толгойны өвчин” болсон агаад санал асуулгад оролцсон америкчуудын 70% нь инфляцыг нэн тулгамдсан асуудлаар нэрлэсэн байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар инфляцын түвшин 8.3%-д хүрчээ.

Инфляцын араас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, гэмт хэрэг, галт зэвсгийн асуудал, төсвийн алдагдал гэх мэт асуудлыг нэрлэсэн байна.
Инфляцын араас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, гэмт хэрэг, галт зэвсгийн асуудал, төсвийн алдагдал гэх мэт асуудлыг нэрлэсэн байна.

Л.Бланкфейн “Америкчууд глобалчлалын үр шимийг хангалтай хүртсэн. Өөрөөр хэлбэл, бид хилийн чанадад хямд өртгөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж даджээ. Гэвч бидний хяналтаас гадуурх энэхүү нийлүүлэлтийн глобал сүлжээ доголдоход амсах үр дагавраас бид зайлсхийх аргагүй болсон” гэсэн байна.

Эдийн засагт хямрал бодитой болж ирэх тоолонд хятадын эрх баригчид эдийн засгийн бодит секторыг түлхүү дэмжиж, бодит бус (материаллаг бус) сектор буюу санхүүгийн салбар дахь төрийн хяналтыг чангатгаж, зах зээлийн спекуляторуудыг журамлах талаар хатуу үгс унагаж эхэлдэг. Энэ зүй тогтлоор хятадын удирдагч Ши Жиньпи бодит секторыг түлхүү дэмжиж, эдийн засгийг эрүүлжүүлэх явдал тулгамдаж буйг дахин сануулсан нь эрхгүй анхаарал татаж байна.

Эх сурвалж: Bloomberg, Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn