Герман: Украинд артиллерийн зэвсэг нийлүүлнэ

Германы Батлан хамгаалахын сайд К.Ламбрехт “PzH-2000” ангиллын 7ш өөрөө явагч артиллерийн системийг Украинд нийлүүлэх саналаа канцлер О.Шольцод танилцуулжээ.
PzH-2000 артиллерийн систем
PzH-2000 артиллерийн систем© NATO

Берлин Киевт байлдааны хүнд зэвсэг техник нийлүүлэхээс удтал цааргалж, холбоотон орнуудын зүгээс хийгээд дотооддоо багагүй шүүмжлэл хүлээсний эцэст өнгөрсөн сарын сүүлээр 50ш “Гепард” ангиллын өөрөө явагч зенитийн төхөөрөмж нийлүүлэхийг зөвшөөрсөн. Улмаар канцлер О.Шольц 5 дугаар сарын 1-нд Дюссельдорф хотноо ОУ-ын Хөдөлмөрчдийн өдрийн цуглаанд үг хэлэхдээ цаашид ч Украинд шаардлагатай зэвсэг техникийг нийлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.

Канцлер О.Шольц
Канцлер О.Шольц© The Guardian
“Гепард” зенитийн төхөөрөмж
“Гепард” зенитийн төхөөрөмж© Hans-Hermann Bühling

Гэвч Украинд нийлүүлсэн “Гепард” өөрөө явагч зенитийн төхөөрөмжүүд нь 40 жилийн насжилттай, хуучирсан техник гэх шүүмжлэл канцлерыг дагалдсан хэвээр байна. Сүүлд явагдсан санал асуулгаар О.Шольцын рейтинг 32% болон буурч, германчуудын 54% нь шинэ канцлерын бодлогод шүүмжлэлтэй хандаж байна гэх үр дүн гарсан. Киев Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерыг хүлээн авахаас татгалзсан тул канцлер О.Шольц Украинд айлчлах бодолгүй байгаагаа илэрхийлсэн билээ.

Германы сөрөг хүчний лидер Ф.Мерц Киев хотноо 2022.05.04
Германы сөрөг хүчний лидер Ф.Мерц Киев хотноо 2022.05.04© Bloomberg

Гэтэл германы сөрөг хүчний “Христийн ардчилсан холбоо” намын дарга Ф.Мерц Берлиний анхааруулгыг үл харгалзан Киевт айлчилж, Ерөнхийлөгч В.Зеленськийтэй уулзсан явдал канцлерын улс төрийн ирээдүйд нөлөөлж мэдэхээр болоод байна. Хэрэв ирэх сонгуульд ялахыг хүсвэл О.Шольцын хувьд Украины талаарх бодлогоо эргэн харахаас өөр аргагүйд хүрнэ. “PzH-2000”-аас гадна “Мардер” ангиллын 100ш БМП хуягт тээвэрлэгч, “Леопард” ангиллын 88ш танк нийлүүлэх хүсэлт канцлерын ширээн дээр шийдлээ хүлээсээр буй.

Германы зэвсэгт хүчин-Бундесверын зэвсэглэлд одоогоор 119 “PzH-2000” артиллерийн систем байгаагаас ердөө 40 нь байлдааны бэлэн байдалд байгаа тул хэрэв төдий тоогоор Украинд тус системийг нийлүүлсэн тохиолдолд Бундесверын байлдааны чадварт сөргөөр нөлөөлнө гэх болгоомжлол бас байна.

Харин шүүмжлэгчдийн зүгээс “Бундесверын дээд командлалын болгоомжлол бол хий хоосон зүйл. Украин зөвхөн өөрийгөө бус бүх Европыг хамгаалж байгааг бодолцох ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгвэл Германаас гадна Нидерланд улс хэдийн 24ш “PzH-2000” систем Украинд нийлүүлжээ.

Эх сурвалж: Bloomberg, The Guardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn