ХБНГУ: Украин манай улсын айлчлалыг хүлээж авахыг хүссэнгүй

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Штайнмайер "2001 оны Путин 2022 оны Путинтэй ямар ч ижил төстэй зүйлгүй. Одоо би харгис хэрцгий, хатуу ширүүн дайн дэгдээгчийг харж байна" гэв.
ХБНГУ: Украин манай улсын айлчлалыг хүлээж авахыг хүссэнгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт хандан “Барууны орнууд Оростой ойртохыг дэмжсэн түүхэн үйл ажиллагаа явуулж байгааг шүүмжилж байна” гэсэн мэдээлэл хийсний дараа ХБНГУ-ын Ерөнхийлөгч Штайнмайерын “Киевт хийхээр төлөвлөж байсан айлчлалыг Украин таатай хүлээж аваагүй бололтой” хэмээн мэдэгдэл хийжээ.

Штайнмайер Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон Эстон, Литва, Латвийн Ерөнхийлөгч нарын хамт Киевт айлчлахаар төлөвлөж байсан бөгөөд "Европ Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагийн хүчтэй дохиог тэнд илгээх зорилготой" гэдгээ Варшавт айлчлах үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдсэн нь энэ байв.

Европын бусад удирдагчид Ерөнхийлөгч Штайнмайерын үгүйд айлчлах эсэх нь тодорхойгүй байна. Тэдний зүгээс Украины эрх баригчидтай шууд холбогдож мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаараа дурджээ.

Өнгөрсөн мягмар гарагт Bild сонинд мэдээлснээр, сүүлийн жилүүдэд ХБНГУ Оростой ойр дотно харилцаатай байсан, мөн Оросоос Герман руу чиглэсэн байгалийн хийн урсгалыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой "Хойд урсгал 2" хийн хоолойг олон жил дэмжсэн учир энэхүү айлчлалаас Зеленский татгалзсан байх магадлалтай гэв.

Орос Украиныг эзлэн түрэмгийлж байхад олон нийтийн сүлжээгээр Штайнмайер ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой тэврэлдэж буй зургуудыг жиргэсний дараа Зеленский энэ шийдвэртээ бат зогссон байж болзошгүй юм.

Германы засгийн газрын төлөөлөгч Штайнмайерын хэлсэн үгийн талаар тайлбар авахыг хүсэхэд "Герман бол Украиныг хамгийн тууштай дэмжигчдийн нэг байсан бөгөөд одоо ч хэвээр байх болно” хэмээн ихэд өөртөө итгэлтэйгээр мэдэгдсэн байна. Мөн тэрээр "Хойд урсгал 2"-ыг олон жил дэмжсэн нь “Миний хамгийн том алдаа байсан” гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгчид "Холбооны Ерөнхийлөгч Украины талд тодорхойгүй бөгөөд хоёрдмол, утгагүй байр суурьтай байна" гэж нэмж хэллээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшихээсээ өмнө Канцлер Ангела Меркелийн үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Социал демократ намын гишүүн Штайнмайер 2001 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг таньдаг байсан нь ил болсон юм.

В.Путин 2001 онд Германы парламентын доод танхимд хууль тогтоогчдод хандан хэлсэн үг нь Штайнмайерт Москва, Берлиний харилцаа сайжирна гэсэн итгэл найдвар төрүүлсэн гэж тэрээр мягмар гарагт хэвлэгдсэн Spiegel сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Штайнмайер "2001 оны Путин 2022 оны Путинтэй ямар ч ижил төстэй зүйл байхгүй. Одоо би харгис хэрцгий, хатуу ширүүн дайн дэгдээгчийг харж байна" гэж цохон дурджээ.

Эх сурвалж: Yahoo

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn