Германы инфляцын үзүүлэлт 1949 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрлээ

Германы хэрэглээний үнийн инфляц өнгөрсөн сард 7.3%-д хүрснээр сүүлийн 41 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшин бүртгэгдлээ. Үүнд эрчим хүчний үнэ гол нөлөө үзүүлсэн бөгөөд өмнөх сараас бараг 40%-аар өссөн байгаа юм.
Германы инфляцын үзүүлэлт 1949 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрлээ

Германы үйлдвэрүүдээс гарч буй барааны үнэ хэрээс хэтэрлээ.

Өнгөрсөн 3 дугаар сард Германы үйлдвэрлэгчдийн үнийн жилийн инфляц 30%-аас давсан гэж тус улсын Холбооны статистикийн алба лхагва гарагт мэдэгдэв. Энэ нь 73 жилийн өмнөх үеийн өсөлтөөс хойших тус агентлагийн бүртгэж буй хамгийн өндөр үзүүлэлт юм.

Хамгийн том буруутан юу вэ гэвэл өнгөрсөн оны мөн үеэс бараг 84%-аар өссөн эрчим хүчний үнэ.

"Эрчим хүчний үнийн өндөр өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь байгалийн хийн үнийн огцом өсөлт байв... 2021 оны 3 дугаар сарын байдлаар 144.8%-аар өссөн" гэж статистикийн алба мэдэгджээ.

Энэ бол Оросын Украинд хийсэн түрэмгийлэл Европын хамгийн том эдийн засаг болох Германд үзүүлж буй нөлөөллийн эхлэл юм. Зөвхөн 2-3 дугаар сарын хооронд үйлдвэрлэлийн өртөг бараг 5%-aар өссөн байна.

Үйлдвэрлэлд нөлөөлсөн инфляц махнаас эхлээд тавилга хүртэл бүх эд зүйлийн жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулсан учир иргэд илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болсон нь тодорхой.

Германы хэрэглээний үнийн инфляц өнгөрсөн сард 7.3%-д хүрснээр сүүлийн 41 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшин бүртгэгдээд байгаа юм. Үүнд эрчим хүчний үнэ гол нөлөө үзүүлсэн бөгөөд өмнөх сараас бараг 40%-аар өсжээ.

ОХУ-ыг Украинд халдахаас өмнө дэлхийн эдийн засаг цар тахлын уналтаас сэргэж эхлээд байв. Эдийн засаг эрчимжсэн тул шатахууны эрэлт нэмэгдсэнээр бөөний үнэ, эрчим хүчний үнэ өсөхөд хүрсэн.

Гэвч барууны орнууд Оросын нүүрс, нефтийн экспортод тавьсан хориг арга хэмжээ, мөн Европын Холбооны байгалийн хийн хэрэглээг бууруулах оролдлого үнийг улам бүр өсөхөд хүргэжээ.

Герман улс байгалийн хийн хоригийг өнөөг хүртэл эсэргүүцсээр ирсэн бөгөөд үүнд олон шалтгаан бий. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр тус улс нийт хэрэглээнийхээ 46 орчим хувийг Оросоос авдаг. Хамгийн том ханган нийлүүлэгчтэйгээ гэнэт харилцаа тасрах нь нормыг бууруулж, эрчим хүч их шаарддаг үйлдвэрлэлийн салбарт ноцтой хохирол учруулна.

ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек германчуудад дайны үр дүнд "ядуурах болно" гэж анхааруулж байв. Тэрээр "Энэ дайн Германы нийгэмд ямар ч хохиролгүйгээр дуусах боломжгүй, тэгж төсөөлөх ч аргагүй" хэмээн хэлж байсан удаатай.

Удаан хугацааны турш тогтвортой эдийн засгаараа бахархаж ирсэн тус улсыг үнийн өсөлт доргиож, нацист намыг засгийн эрхэнд гарахад хүргэсэн гэж үздэг 1920-1930-аад оны гиперинфляцаас ялгаагүй байдалд хүргэх вий гэсэн болгоомжлол үүсэж байна.

Герман улсын хувьд Европын Төв банк, АНУ болон Их Британи дахь банкнуудаас ялгаатай бодлого баримталж байгаа ба үнийг дарахын тулд зээлийн хүүгээ өсгөхгүй гэжээ.

Eвропын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ "Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй байгаа тул сонголтоо нээлттэй байлгах хэрэгтэй. Засгийн газрын бондын худалдан авалтаа банк тодорхой хугацаанд зогсоосны дараа зээлийн өртгийг нэмэгдүүлнэ" гэж онцолсон юм.

Бизнес эрхлэгчдийн хувьд байдал мөн адил тодорхойгүй бас эрсдэл ихтэй байна. Германы үйлдвэрлэгч Henkel (HENKY) лхагва гарагт Орос дахь үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч 25 тэрбум ам.долларын өртөгтэй химийн болон өргөн хэрэглээний барааны томоохон компани тус улсад ажиллаж байгаа 2,500 ажилчдынхаа цалинг үргэлжлүүлэн олгох аж.

Эх сурвалж: Edition.cnn.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn