Герман: 2025 он гэхэд оросын байгалийн хийн хамаарлаас ангижирна

Герман улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Р.Хабек Катар улсад айлчилж, шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах урт хугацааны гэрээ байгуулав.
Герман: 2025 он гэхэд оросын байгалийн хийн хамаарлаас ангижирна

Катар улс 2025 он гэхэд байгалийн хийн гарцаа 50%-иар нэмэгдүүлэхийн тулд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ энэ үеэр мэдэгдсэн юм.

Герман улс одоогоор оросын байгалийн хийн импортоос үлэмж хамааралтай байгаа юм.
Герман улс одоогоор оросын байгалийн хийн импортоос үлэмж хамааралтай байгаа юм.

Одоо Германы хувьд гол асуудал нь далайгаар тээвэрлэгдэн ирэх байгалийн хийг хүлээн авах боомтын терминалын бэлтгэл ажил болж байна. Умард тэнгисийн эрэгт орших Брунсбюттель хотод терминалыг барьж байгуулах бөгөөд 2023 онд барилгын ажлыг эхлүүлж, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Уг терминал жилд 8-10 тэрбум шоо метр байгалийн хий хүлээн авах хүчин чадалтай байх ажээ. Түүнчлэн Нидерландын Роттердам дахь терминалын хүчин чадлыг өргөтгөж, жилд 20 тэрбум шоо метр байгалийн хий хүлээн авах боломжтой болгосноор Герман, Нидерландаар зогсохгүй нийт баруун хойд Европын эрэлтийг хангахаар тооцсон байна.

Мөн Герман улс энэ онд хаахаар төлөвлөөд байсан атомын цахилгаан станцуудаа он дуустал ажиллуулахаар шийдвэрлэж, шаардлагатай цөмийн түлшийг худалдан авахаар бэлтгэл хангаж эхэлжээ.

Эх сурвалж: Bloomberg, Bloomberg.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn