Украины нутгаас цэргээ гаргатал Оросын эсрэг хоригийг цуцлахгүй

Германы Гадаад хэргийн сайд А.Бэербок оросын цэрэг Донбасс орчим, Крымын хойгоос бүрэн гарсны дараа л тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг цуцлах асуудлыг авч үзнэ хэмээн мэдэгдэв.
Украины нутгаас цэргээ гаргатал Оросын эсрэг хоригийг цуцлахгүй
© Reuters

Москва ОУ-ын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, дахин түрэмгий дайн өдөөх боломжгүй болох ёстой. Тиймээс шаардлагатай тохиолдолд хориг цааш хэдэн жилээр ч үргэлжилж болох юм гэж тэрээр нэмж хэлжээ.

Германы Гадаад хэргийн сайд А.Бэербок
Германы Гадаад хэргийн сайд А.Бэербок© Bloomberg

А.Бэербок үүгээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын мэдэгдэлд няцаалт хийлээ хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа бөгөөд бямба гарагт С.Лавров хориг цуцлах талаар Киевтэй хийж буй энхийн хэлэлцээний үеэр хөндсөн гэсэн юм.

С.Лавров хэлэхдээ “Яриа хэлэлцээний сэдэвт денацификац, геополитикийн шинэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх, хоригийг цуцлах, орос хэлний статусын асуудлууд багтсан. Талууд видео хурлаар энхийн гэрээний төсөл дээр ажиллаж байна” гэжээ.

Харин энхийн хэлэлцээнд оролцогч украины төлөөлөгчдийн тэргүүн М.Подоляк оросын Гадаад хэргийн сайдын мэдэгдлийг тэр даруй няцааж, “Эдийн засгийг хоригийг цуцлах тухай тохиролцоо энхийн хэлэлцээнд багтаагүй. С.Лавров нэг ч удаа яриа хэлэлцээнд биечлэн оролцоогүй бөгөөд Украин руу довтолж, хотуудыг маань сүйдэлж байгаа улс бидэнд денацификацын хичээл заах нь утгагүй” хэмээсэн юм.

ОХУ-ын эсрэг тавьсан ОУ-ын хориг арга хэмжээг цуцлах эсэх тухай асуудал энхийн яриа хэлэлцээний үеэр хөндөгдөөгүй гэдгийг Украины Ерөнхийлөгчийн ажлын алба давхар нотолсон байна.

Эх сурвалж: Bloomberg, Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn