
БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы Эрээн хот Ковид-19 цар тахлын улмаас энэ сарын 2-нд хөл хорио тогтоосон билээ.
6 дугаар сарын 7-нд буюу өнөөдөр Эрээн хотын Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах хорооны мэдэгдсэнээр, тус хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын нийт 67 тохиолдол, тэдгээрийн дотор шинж тэмдэггүй 48 тохиолдол илэрчээ. Ингэснээр тус хотод бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 149 болоод байна.
Бүртгэгдсэн нийт тохиолдлын 90 нь шинж тэмдэггүй аж.
Халдвар авсан хүмүүсийг эмнэлгүүдэд тусгаарлан ажиглаж, эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь хүндэрсэн өвчтөн байхгүй гэж тус хороо мэдэгдсэн байна.
Эх сурвалж: mp.weixin.qq.com