Дүрвэсэн, шилжсэн хүмүүсийн тоо 12.7 саяд хүрлээ

Дэлхийн II дайнаас хойш Европт ийм том дүрвэлт, шилжилт хөдөлгөөн болж байгаагүй.
Дүрвэсэн, шилжсэн хүмүүсийн тоо 12.7 саяд хүрлээ

ОХУ-ын эзлэн түрэмгийллийн улмаас Украины 12.7 сая иргэн гэр орноо орхин дүрвэж, өөр тийш шилжин суурьшаад байна хэмээн НҮБ-аас мэдээлэв. Таван сая иргэн өөр улс орон руу дүрвэсэн бол, 7.7 сая иргэн Украин дотроо шилжин өөр хот, сууринд очжээ. Дэлхийн II дайнаас хойш Европт ийм том дүрвэлт, шилжилт хөдөлгөөн болж байгаагүй. Украины хүн амын зургааны нэг нь дотроо шилжин нүүж, аравны нэг нь өөр улсад очсон гэсэн үг. Улс орон дотроо шилжин суурьшсан иргэдийн 60% нь эмэгтэйчүүд. Мөн тэдний тал хувь нь эм тариа, хоол хүнсний дутагдалд оржээ.

Дотооддоо шилжин суурьшсан иргэдийн 15% нь ойрын өдрүүдэд төрөлх гэртээ буцаж очихоор төлөвлөж байна. Нийслэл Киев болон хойд нутгийн хүмүүс олноороо гэртээ харихаар бэлтгэж байна. АНУ-ын Засгийн газар Украины ард түмэнд дэмжлэг үзүүлэх хүрээнд дайн, мөргөлдөөнөөс зугтсан 100 мянган украин иргэнийг АНУ-д хүлээж авахаар болсон билээ.

Эх сурвалж: www.infobae.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn