Казахстан “Төмөр хөшиг”-ний ард үлдэхийг хүсэхгүй

Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Р.Василенко Украины дайныг эсэргүүцэн Оросоос гарч буй гаднын компаниудыг Казахстанд ирэхийг урив.
Казахстан “Төмөр хөшиг”-ний ард үлдэхийг хүсэхгүй
© Reuters

Тэрээр германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагадаа “гаднынхан зөвхөн Оросын хоригоос зугтаж энд ирэхийг бид хүсэхгүй. Харин бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ Казахстанд нэгмөсөн шилжүүлж, нутагших сонирхолтой гаднын нэр хүндтэй компаниудад манай үүд хаалга нээлттэй” гэжээ.

Мөн Казахстан улс “Төмөр хөшиг” (Хүйтэн дайныг зөгнөж хэлсэн У.Черчиллийн үг) дахин татагдаж буй энэ үед буруу талд нь байхыг, “Шинэ Төмөр хөшиг”-ний ард хоцрохыг бид хүсэхгүй гэж нэмж хэлжээ.

Ийнхүү оросын хөрш орнууд эх орноосоо дайжиж байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өөрсдийн улсуудад татаж суурьшуулах, оросоос гарж буй гаднын хөрөнгө оруулагчдыг өөрт татахаар чармайж байна.

Казахстаны хувьд оросын түрэмгийллийг илээр шүүмжлэхээс зайлсхийх байр суурьтай байгаа боловч эсэргүүцлээ битүүхэн илэрхийлсэн.

Тодруулбал, тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэлхийн бүх улс орон НҮБ-ын Дүрэм, түүний суурь зарчмууд, ОУ-ын эрх зүйн хэм хэмжээг хөдөлбөргүй сахиж мөрдөх ёстой хэмээн мэдэгдсэн. Энэ нь аль нэг улс орны хил хязгаарыг дураар буюу хүчээр өөрчлөх оролдлого хийх ёсгүй гэдгийг хэлж буй хэрэг юм.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn