
С.Лавровын толгойлдог тус яам 15 мянган албан хаагчтай бөгөөд тэдний ердөө 1/3 нь л дипломат паспорт эзэмших эрхтэй байдаг. Тэгвэл ийм их тооны дипломат паспортыг хэн, юунд зориулж ашиглах гэж буй нь анхаарал татаж байна.
Daily Mail сонины мэдээлснээр тэдгээрийг Оросын СВР (Гадаад тагнуулын алба), ФСБ (Холбооны аюулгүй байдлын алба), ФСО (Холбооны хамгаалалтын алба) зэрэг тусгай албад болон хүчний байгууллагуудын албан хаагчид хилийн чанадад халхавчаар ажиллахад зориулж олгодог бөгөөд мөн Кремлийн өндөр албан тушаалтнууд, Төрийн Дум, Холбооны зөвлөлийн гишүүд, шүүгч, прокурорууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд зориулсан гэж үзэж буй юм.
Бүр тодруулбал, Украинд өдүүлсэн түрэмгийллийн хариуд өрнөдийн зүгээс Оросын эсрэг хориг тавьсны улмаас оросын элитүүд хилийн чанадыг зориход хүндрэлтэй болсон. Иймээс Венийн конвенцоор олгосон дипломат эрх ямба, дархан эрхийг ашиглан гадаадад саадгүй зорчих зорилгоор дипломат паспортыг олноор ашиглахаар шийдсэн бололтой.
Эх сурвалж: Daily Mail