Африкийн хүүхдүүдийг хумхаа өвчнөөс аврах түүхэн шийдвэрийг ДЭМБ гаргалаа

Хумхаа өвчин нь олон зууны турш хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг байсаар ирсэн бөгөөд ихэвчлэн нярай болон бага насны хүүхдүүдийн аминд хүрдэг юм.
Африкийн хүүхдүүдийг хумхаа өвчнөөс аврах түүхэн шийдвэрийг ДЭМБ гаргалаа

Хумхаа өвчний эсрэг цорын ганц зөвшөөрөгдсөн вакциныг Африкийн хүүхдүүдийг вакцинжуулахад өргөнөөр ашиглах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) гаргасан байна.

Энэхүү шийдвэр нь жил бүр хэдэн зуун мянган хүний аминд хүрдэг уг өвчинтэй тэмцэхэд “түүхэн дэвшил” болно гэж ДЭМБ үзэж байна.

Хумхаа өвчин нь олон зууны турш хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг байсаар ирсэн бөгөөд энэ өвчин нь ихэвчлэн нярай болон бага насны хүүхдүүдийн аминд хүрдэг юм.

Нэгэн зуун жил гаруйн хугацаанд оролдсоны эцэст энэ өвчинтэй тэмцэх нэг ч гэсэн вакцин гаргаж авсан нь анагаах ухааны салбарт гарсан хамгийн том ололт амжилтуудын нэг гэгдэж байна. Одоо хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, хумхаа өвчнийг хяналтад авч, жилд хэдэн мянган хүүхэд багачуудын амь насыг аврах боломжтой болж байна.

Хумхаа өвчний эсрэг “RTS,S” гэх вакцин үр дүнтэй болох нь зургаан жилийн өмнө батлагдсан байна.

Гана, Кени болон Малави зэрэг улсуудад өрнүүлсэн туршилтын вакцинжуулалт амжилттай болсон учир одоо уг вакциныг Сахарын цөлөөс урагш орших Африкийн бүс нутаг болон уг өвчний өндөр эрсдэлтэй бусад бүс нутагт ашиглаж болно гэж ДЭМБ мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус энэ шийдвэрээ танилцуулахдаа “энэ бол түүхэн мөч” гэж онцлон тэмдэглэжээ.

Хумхаа өвчнийг үүсгэгч нь хүний цусны эс рүү нэвтрэн орж, үрждэг шимэгч бөгөөд шумуулаар дамждаг халдварт өвчин юм.

Энэ шимэгчийг устгах эм, шумуулд хазуулахаас сэргийлэх орны тор, шумуул устгах бодис зэрэг нь бүгд өвчний тархалтыг бууруулахад тус болдог ч зөвхөн 2019 онд Африк тивд уг өвчнөөр 260,000 хүүхэд энджээ.

Дэлхийн хэмжээнд 2019 онд хумхаа өвчний халдварын 1 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 409,000 хүн нас баржээ. Нийт халдвар, нас баралтын 94 хувь нь Африк тивд бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn