Их Британи дэлхийн дулаарлыг бодитоор мэдрэв

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг, Цаг уурын алба хэт халалтыг сэрэмжлүүлж, дөрөвдүгээр түвшний онц байдал зарлажээ.
Их Британи дэлхийн дулаарлыг бодитоор мэдрэв
Их Британид энэ долоо хоногт хамгийн халуун өдөр тохиож магадгүй байгаа бөгөөд агаарын температур цельсийн 41 градус (106F) хүртэл халах төлөвтэй байна.
Лондон хотын метрогоор зорчиж буй эмэгтэй
Лондон хотын метрогоор зорчиж буй эмэгтэй

Цаг уурын албанаас Английн ихэнх нутаг, Лондон болон зүүн өмнөд нутгаас Йорк, Манчестер хот хүртэл хэт халахыг сэрэмжлүүлжээ. Их Британид одоогийн байдлаар хамгийн өндөртөө 38.7С хүрсэн бол хамгийн сүүлд 2019 онд Кембриж хотод үүнтэй ижил халуун бүртгэгдэж байв.

Их Британи даяар агаарын температур өндөр байх төлөвтэй байна. Мөн Уэльс, Шотландын зарим хэсэгт аюулын зэрэглэл шар түвшинд хүрснийг сэрэмжлүүлсэн юм. “Баруун Сахар болон Карибын тэнгисийн бус нутгуудаас ч илүү халж байгаа учир энэ долоо хоногт Лондон хот дэлхийн хамгийн халуун газруудын нэг болно” гэж холбогдох албаны газраас мэдээлсэн байна. Баруун Сахарын Дахлад 24 хэм, Багамын Нассауд 32 хэм, Ямайкийн Кингстонд 33 хэм, Испанийн Малагад 28 хэм, Грекийн Афинд 35 хэм бүртгэгджээ.

Нэгэн судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн дулаарал, хэт халуунаас үүдэх нас баралт гурав дахин нэмэгдэх магадлалтай гэж үзсэн байдаг.

Өнгөрсөн жил цаг агаарын үзэгдлийг өнгөөр ангилах системийг нэвтрүүлж эхэлснээс хойш Цаг уур орчны шинжилгээний газраас анх удаа улаан анхааруулга өгч байгаа нь энэ юм. Зарим сургуулиуд эрт хаах эсвэл үүдээ огт нээхгүй байхаар төлөвлөж байгаа ч засгийн газраас сургуулиудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх захирамж гаргажээ.

Сэрэмжлүүлгийн түвшин
Сэрэмжлүүлгийн түвшин

Төмөр замын албаныхан хүмүүсийг нэн шаардлагатай тохиолдолд л даваа, мягмар гарагт зорчихыг зөвлөсөн байна. Мөн албаны хүмүүс төмөр замын тээвэрлэлтийг цуцалж, хязгаарлалт хийснээ зарласан юм. Тухайлбал мягмар гарагт Лондон, Лидс, Йоркын хооронд үйлчилгээ явуулахгүй гэж мэдэгджээ. Төмөр замын ажилтан Жейк Келлийн тайлбарласнаар хэт өндөр температурын нөлөөг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа боловч төмөр замын дэд бүтцэд "онцгой хүндрэл” учрах эрсдэлтэй аж.

Цаг уурын албаны улаан, улбар шар өнгийн сэрэмжлүүлгийн зэрэгцээ Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг, засгийн газраас дөрөвдүгээр түвшний онц байдал зарлажээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон засгийн газрын яаралтай уулзалтын дараа Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Стив Барклай түргэн тусламжийн ачаалал нэмэгдэх тул дуудлага хүлээн авагчдыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Лондонгийн түргэн тусламжийн албанд агаарын температур нэмэгдсэнээс үүдэн өдөрт 7,000 дуудлага ирсэн бөгөөд энэ тоо нэмэгдэх магадлал өндөр байна. Тус хотод ачаалал нэмэгдлээ гэхэд л 5,500 орчим дуудлага ирдэг гэнэ.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn