Дэлхийн иргэдийн хийлгэсэн Ковид-19 халдварын эсрэг вакцины тунгийн тоо 10 тэрбумыг давлаа

Хэрэв энэхүү тоог дэлхийн нийт 7.9 тэрбум хүн амд тооцон үзвэл нэг хүн багадаа нэг тун вакцин хийлгэсэн байхаар байгаа ч вакцины хүртээмж харилцан адилгүй хэвээр байна.
Дэлхийн иргэдийн хийлгэсэн Ковид-19 халдварын эсрэг вакцины тунгийн тоо 10 тэрбумыг давлаа
The New York Times

Ковид-19 халдвар дэлхий дахинд цар тахал болж дэгдсэн цагаас вакцин бүтээхээр шинжлэх ухааны томоохон хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн.

Үр дүнд нь Pfizer, Moderna, AstraZeneca, VeroCell, Janssen зэрэг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор бүртгэн авч, дархлаажуулалтад ашиглаж байна.

Анхлан Израилын Ерөнхий сайд 2020 оны арван хоёрдугаар сард Pfizer-BioNTech компанийн үйлдвэрлэсэн вакциныг хүлээн авах үедээ энэ бол "Цар тахлыг төгсгөх эхлэл" хэмээн онцолж байлаа. Үүнээс хойш 13 сар өнгөрч, түүний төсөөлөл үнэнээс хол зөрсөн нь тодорхой болсон юм. Үнэндээ ч тухайн үед хэн хүнгүй вакцин л хийлгэчихвэл цар тахлыг нухчин дарна гэж итгэж, найдаж байлаа.

Тиймдээ ч вакцины эхний хоёр тунд хүмүүс тун идэвхтэй хамрагдаж, дархлаа сэргээх нэмэлт тунг ч чамлахааргүй хийлгэж байгаа.

Тоон мэдээллүүдийг нэгтгэн, графикаар танилцуулдаг Our World in Data-ын тооцоолсноор олон улсын хэмжээнд нийт 10 тэрбум тун вакциныг хүн төрөлхтөн хийлгэжээ.

Вакцины хүртээмж асуудал хэвээр байна

Хэрэв энэхүү тоог дэлхийн 7.9 тэрбум хүн амд тооцон үзвэл нэг хүн багадаа нэг тун вакцин хийлгэсэн байхаар байгаа ч вакцины хүртээмж харилцан адилгүй хэвээр байна.

Ашигласан нийт тун вакцины 77 хувь нь чинээлэг орны иргэдэд ногдож буй нь үүнийг нотолно. Харин бага орлоготой улсын иргэдэд дээрх вакцины ердөө 10 хүрэхгүй хувь нь очжээ.

Ийнхүү вакцины хүртээмж тэгш бус байгаа нь коронавирус мутацид орж, илүү аюултай хувилбарууд үүсэх эрсдэлийг бий болгож байгаа юм.

Манай улсын хувьд вакцины I тунд хүн амын 70%, II тунд хүн амын 67% нь хамрагдсан бол дархлаа сэргээх нэмэлт тунд 31% нь хамрагдаад байна.

Эх сурвалж: NYTimes.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn