Кубад эрх чөлөөг нухчин дарсан хууль баталжээ

Эрүүгийн хуулийн энэхүү шинэчлэл нь нийгэм дахь эсэргүүцлийн хөдөлгөөн, бие даасан сэтгүүл зүйг боомилох гол зорилготой.
Кубад эрх чөлөөг нухчин дарсан хууль баталжээ

Кубын парламент ням гарагт болсон онцгой хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтныг доромжилсон хүмүүст гурав хүртэл жилийн хорих ял оноох, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гаднаас санхүүжилт авахыг хориглосон эрүүгийн хуулийн шинэ заалтыг баталжээ. Хуулийг хэлэлцэн батлах хуралдаанд Кубын лидер Мигель Диаз Канел, Рауль Кастро нар байлцжээ. Эрүүгийн хуулийн энэхүү шинэчлэл нь нийгэм дахь эсэргүүцлийн хөдөлгөөн, бие даасан сэтгүүл зүйг боомилох гол зорилготой хэмээн идэвхтнүүд, сөрөг хүчнийхэн үзэж байна.

“Олон нийтийн эмх журмыг алдагдуулсан” гэх тодотголоор 37 үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээр хуульд тусгажээ. Жагсаал, цуглаан хийвэл “Үгэнд ороогүй тэрсэлсэн”, “Үндсэн хуулийн эсрэг суртал ухуулга хийсэн”, “баталгаа нотолгоогүй хуурамч мэдээлэл тараасан”, “Кубын төрийн нэр хүндийг унагасан, аюулд оруулсан” хэрэгт унаж болзошгүй болов.

Төрийн бус, олон улсын байгууллагуудаас мөнгө, эд материалын дэмжлэг авч Кубын төрийн эсрэг ашигласан бол арав хүртэл жил хорино. Гадаадын тагнуулын алба, дипломат төлөөлөгчийн газарт нууц мэдээлэл дамжуулсан, тагнуул хийсэн бол 30 хүртэл жил хорихоор шинэ хуульд тусгажээ.

Эх сурвалж: www.infobae.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn