Криптовалют хэрэглээнд нэвтэрсээр..

Ресторанууд крипто валютаар тооцоо хийсэн үйлчлүүлэгчдэд 15-50% хөнгөлөлт үзүүлж байна. Аргентины банкнууд биткойны арилжааг зөвшөөрчээ.
Криптовалют хэрэглээнд нэвтэрсээр..
© Bloomberg

Аргентины хувийн хэвшлийн хамгийн том арилжааны банк болох Banco Galicia, дижитал банкны үйлчилгээ үзүүлдэг Brubank банкнууд даваа гарагаас эхлэн харилцагчдаа өөрийн данснаасаа шууд гүйлгээ хийн биткойн, этериум, USD койн зэрэг криптовалютуудыг худалдан авахыг зөвшөөрчээ.

© Bloomberg

Аргентин улсын инфляцын түвшин 2021 онд 55.1%, 2022 оны эхний улиралд 51.3%-д хүрээд байгаа бөгөөд ирэх онд 36.7% байх төсөөлөлтэй байна. Үүний улмаас иргэдийн мөнгөн хуримтлал ихээр үнэгүйдэж буй тул аргентинчууд хадгаламжаараа криптовалютад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсээр буйг харгалзан банкнууд дээрх шийдвэрийг гаргасан байна.

Сингапурын тансаг зэрэглэлийн Maison Ikkoku ресторанд та 150 ам.доллароор вагю стейк зооглох боломжтойн дээр тооцоогоо бүх төрлийн криптовалютаар төлж болно. Мөн Joo Bar болон ВВQ ресторанд криптовалютаар тооцоо хийсэн үйлчлүүлэгчид 15%-ийн хөнгөлөлт эдэлдэг. Тэгвэл АНУ-ын Миннесота мужид байрлах Cambo Flare ресторан криптогоор төлбөр хийвэл 50% хөнгөлөлт санал болгож байна.

Эх сурвалж: Bloomberg, Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn