Крипто моргейжийн зээл нэвтэрлээ

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинээр нэвтэрч буй крипто моргэйж нь иргэдэд крипто валютаа барьцаалж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт тооцуулах боломж олгох юм.
Крипто моргейжийн зээл нэвтэрлээ
© Bloomberg

Спорт-медиа зөвлөх үйлчилгээний бизнес эрхэлдэг, 63 настай Винсент Бурниске крипто моргейжийн нөхцөлөөр Майами хотод орон сууц худалдаж авчээ. Тэрээр өөрийн хуримтлалаа эртнээс крипто валют болгосон бөгөөд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхийн тулд койноо зарж, бэлэн мөнгө болгох сонирхолгүй байсан юм.

Учир нь В.Бурниске крипто валютаа мөнгөжүүлсэн тохиолдолд орлогын албан татвар төлөхөөс гадна тэрээр ирээдүйд крипто валютын ханшийн өсөлтөөс олж болох ашгаа давхар алдахыг хүсэхгүй байв.

Тэгвэл В.Бурнискетэй адил хөрөнгө оруулагчдад зориулан Milo Credit хэмээх санхүүгийн старт-ап Биткойн, Этериум барьцаалан 30 хүртэл жилийн хугацаатай моргейжийн зээл гаргах болжээ. Fannie Mae (Холбооны Моргейжийн Ассосиаци буюу манайхаар Монголын Ипотекийн Корпорацтай ижил үл хөдлөх хөрөнгийн хоёрдогч зах зээлийн үйлчилгээ үзүүлдэг америкийн төрийн өмчит компани) зээлдэгчдийг зээлийн урьдчилгаа төлбөртөө крипто валют ашиглахыг зөвшөөрсөн явдал үүнд ихээхэн түлхэц үзүүлсэн юм.

Milo Credit одоогоор 340 сая ам.долларын крипто моргейжийн зээл судалж байгаа аж. Энэхүү зээлийн үйлчилгээ хоёр их наяд ам.доллароор үнэлэгдэх крипто валют эзэмшигчдэд таатай боломж олгож байна.

Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниуд орон сууц түрээслэхэд байршуулахыг шаарддаг барьцаанд крипто валют ашиглаж эхэлжээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn