Хятадын хакерууд эмийн болон технологийн компаниудыг онилж байна

Өрнөдийн орнуудын эсрэг зохион байгуулалттайгаар кибер халдлага хийдэг хэмээн сэжиглэгддэг ATP 27 нэртэй хятадын хакеруудын бүлгэмийн гол бай нь эм үйлдвэрлэл, технологийн салбарын компаниуд болоод байгааг Германы сөрөх тагнуулын албанаас мэдээлэв.
Хятадын хакерууд эмийн болон технологийн компаниудыг онилж байна
© Reuters

Германы сөрөх тагнуулын байгууллага-Үндсэн хуулийг хамгаалах холбооны албаны тайланд дурдсанаар ATP 27 (Emissary Panda буюу “Панда элч” бас нэрлэдэг) бүлгэмийн хакерууд худалдааны нууц мэдээлэл, оюуны өмчийг хулгайлахын сацуу сонирхол татагч иргэдийн хувийн мэдээлэлд халдах тохиолдол ч нэг бус удаа гарчээ. Мөн гаднын улсуудын ЭСЯ-дын эсрэг кибер халдлага хийдэг талаар дурдсан байна.

Өнгөрсөн оны 7 дугаар сард АНУ, НАТО, Европын Холбоо, Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Япон улсууд хамтарсан мэдэгдэл гарган хятадын засгийн газрын өргөн хүрээтэй кибер тагнуулын үйл ажиллагааг буруушааж, үндэсний аюулгүй байдлын болоод эдийн засгийн аюулгүй байдалд гол аюул занал учруулагчаар нэрлэж байсан юм.

Эх сурвалж: Reuters reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn