Хятад улс үйлдвэрлэгчдээ дэмжин 1.5 их наяд ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ

Хятад-Америкийн хооронд худалдааны дайн эхэлсэн 2017 оноос хойш буюу сүүлийн таван жилийн хугацаанд Бээжин дотоодын үйлдвэрлэгчдээ зориулж нийт 9.7 их наяд юань (1.5 их наяд ам.доллар)-ийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн байна.
Хятад улс үйлдвэрлэгчдээ дэмжин 1.5 их наяд ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ
© Reuters

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян эдийн засгийн өсөлтийг дэмжих хамгийн үр дүнтэй арга нь татварыг бууруулах явдал хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ онд л гэхэд 2.5 их наяд юань (393 тэрбум ам.доллар)-ийн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.

© AP

Д.Трампын засаг захиргаа хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг шат дараатай нэмэгдүүлсний хариуд Бээжин мөн ижил арга хэмжээ авсны дээр үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж эхэлсэн. Ингэснээр үйлдвэрлэгчдэд ирэх санхүүгийн цохилтыг саармагжуулжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй эдийн засгууд харьяалагддаг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундажтай харьцуулахад Хятад дахь татварын дарамт доогуур байдаг нь үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлдэг.

ДНБ-д татварын орлогын эзлэх хувь
ДНБ-д татварын орлогын эзлэх хувь

2018 онтой харьцуулахад ДНБ-д эзлэх татварын орлогын хэмжээ хоёр хувиар буурсан бөгөөд татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болсныг аудитын KPMG компанийн Хятад дахь салбар онцолсон байна.

Гэхдээ Годман Саксын тооцоолсноор татварын орлого мэдэгдэхүйц буурснаар хятадын төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь урт хугацаандаа асуудал дагуулж мэдэх ажээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn