Цуст хядлагаа Twitch хаягаараа шууд дамжуулжээ

Уг аллагад сэжиглэгдэж буй 18 настай Пэйтон Гендрон автомашин жолоодож 320 км зам туулж Tops супермаркет дээр ирээд дээрх хэргийг үйлджээ.
Цуст хядлагаа Twitch хаягаараа шууд дамжуулжээ

Өчигдөр АНУ-ын Баффало хотод 18 настай залуу нэгэн супермаркетад 13 хүнийг буудан амь насанд нь хүрчээ. Тэрээр хар арьст хүмүүсийг бай болгон сонгон авсан бөгөөд цуст хядлагаа өөрийн Twitch хаягаараа шууд дамжуулж байсан аж. Уг аллагад сэжиглэгдэж буй 18 настай Пэйтон Гендрон автомашин жолоодож 320 км зам туулж Tops супермаркет дээр ирээд дээрх хэргийг үйлджээ. Пэйтон аль болох олон хар хүмүүсийг алах зорилготой ирсэн хэмээн Баффало хотын дарга Байрон Браун ярилаа. Тэрээр өнгөрсөн сард нэгэн дунд сургууль дээр буу дуугаргаж хүмүүсийг заналхийлж байсан нэгэн аж.

Супермаркетад болсон аллагад амь насаа алдсан 13 хүний 11 нь хар арьстнууд. Хүүгийнхээ төрсөн өдөрт бялуу худалдаж авах гэж байсан залуу, асрамжийн газар нөхрөө эргэчихээд дэлгүүрт явж байсан эмэгтэй Пэйтоны бууны суманд өртжээ. Зогсоол байсан хүмүүс, дэлгүүрийн харуул зэрэг хүмүүс аллагын золиос болоод байна. 77, 88 настай хоёр эмэгтэй амь насаа алджээ.

Цагдаа нар халдагчийн компьютерыг шалгаж үзэхэд экстремизм, аллага хядлагыг шүтсэн нэгэн болох нь тогтоогджээ. Тэрээр фашист үзэлтэй, хар арьстнуудыг үзэн яддаг нэгэн байв. Пэйтон Гендроны үйлдсэн хэрэг АНУ дахь зэвсгийн хяналт, зөвшөөрлийн тухай маргааныг дахин дэвэргэлээ. Буу, зэвсгийн худалдааг хатуу хяналт, хязгаарлалттай болгох ёстой гэж үзэх хүмүүс байхад буу эзэмших эрх нь америкуудын хамгийн чухал эрх, чөлөө гэж үзэх хүмүүс ч байна.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn