Их Британи цөмийн эрчим хүчинд түшиглэнэ

Тус улс эрчим хүчний салбарын аюулгүй байдлын стратегийн хүрээнд 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд үүний тулд 8 реактор шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Их Британи цөмийн эрчим хүчинд түшиглэнэ
© TechXplore

Дээрх зорилтын дагуу Их Британийн Эрчим хүч, аж үйлдвэрийн бодлогын сайд К.Квартен БНСУ-ын төрийн өмчит Солонгосын Эрчим Хүчний Корпорацын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллахаар санал солилцсон байна.

© The Guardian

Их Британийн хувьд сэргээгдэх эрчим хүчинд ихээхэн найдлага тавьдаг. Одоогоор эргийн хөвөгч салхин станцууд нь 14 ГВт/ц эрчим хүч үйлдвэрлэж байгаа агаад энэ тоог 2050 онд 50 ГВт-д хүргэхээр төлөвлөсөн юм. Гэвч салхигүй үед эрчим хүчний хангамжийн найдвартай, тасралтгүй ажиллагаа алдагдах бодит эрсдэл бий. Тиймээс үүнээс сэргийлэх гарцаар атомын цахилгаан станц (АЦС)-ыг сонгожээ.

Учир нь, цөмийн эрчим хүч бол хамгийн хямд бөгөөд бохирдол багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Францын EDF компанийн зүүн өмнөд Англид барьж буй АЦС-ын ажил удааширч, ашиглалтад орох хугацаа 2026 он хүртэл хойшлоод байгаа тул британийн тал ийнхүү солонгосчуудтай давхар яриа хэлэлцээ эхлүүлж байна. Их Британид одоо ажиллаж буй 11 цөмийн реакторын нэг нь 2030 онд хаагдах тул түүнээс урьтаж хүчин чадлаа нэмэгдүүлсэн байх шаардлага тулгараад байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn