Биткойн ба эрчим хүч

Дэлхий даяар биткойн олборлоход жилд 143 ТВт/ц эрчим хүч хэрэглэдэг бөгөөд энэ нь 164 сая хүн амтай Бангладеш улсын жилийн эрчим хүчний хэрэглээнээс хоёр дахин өндөр дүн юм.
Биткойн ба эрчим хүч
© Bloomberg

Графикаас харвал дэлхийн бүх дата төвүүдийн эрчим хүчний жилийн хэрэглээ 205 ТВт/ц. Google компани дангаараа 12 ТВт/ц, Facebook 5 ТВт/ц эрчим хүч зарцуулдаг. Африк тивийн улсууд бүхэлдээ жилд 600 гаруй ТВт/ц эрчим хүчний хэрэглээтэй. Ингээд харьцуулаад үзвэл биткойн олборлоход дэлхий нийт өнөөдөр маш их эрчим хүч “шатааж” буй нь харагдана.

Гэтэл байгаль дэлхийгээ хамгаалах талаар хамгийн их сурталддаг зүүний радикал үзэлтнүүд, ногоонтнууд биткойн олборлохын эсрэг ганц үг ган хийдэггүй нь хачирхалтай. Тэд уг нь эрчим хүчээ хэмнэх, нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулах талаар үргэлж ярьж шаардаж, зарим нь бүр шатахуунаар ажилладаг нисэх онгоцонд сууж, хүлэмжийн хийн ялгаралд хувь нэмрээ оруулахгүй хэмээн Атлантын далайг дарвуулт завиар туулж “шоуддаг” шүү дээ.

Техас дахь биткойны компанийн кэмп
Техас дахь биткойны компанийн кэмп© Bloomberg

Юутай ч эрчим хүч, өндөр хурдны интернэт, супер компьютергүйгээр биткойн олборлох боломжгүй юм. Тиймээс биткойн олборлогчдод зориулж хямд үнэтэй эрчим хүч санал болгож, газрын төлбөрөөс хөнгөлөх замаар төсвийн орлогоо нэмэгдүүлж байгаа туршлага байна. Жишээ нь, АНУ-ын Техас муж улсынхаа нийт биткойн олборлолтын 25%-ийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд бусад мужуудтай харьцуулахад биткойны компаниудад нэн таатай нөхцөл олгодог.

Техас дахь биткойны компанийн кэмп
Техас дахь биткойны компанийн кэмп© Bloomberg

Техасын туршлагаар манай улс ч нүүрсний уурхайнуудаа түшиглэн цахилгаан станцууд байгуулж, хямд эрчим хүчээр биткойн олборлогчдыг татаж болох юм.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn