
Голдман Саксын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр барьцаа хөрөнгийг хамгаалах найдвартай арга хэмжээ авсан тул уг зээл нь банканд ямарваа эрсдэлгүй гэжээ. Тодруулбал, биткойны ханш огцом савлаж, заасан хязгаараас доош унасан тохиолдолд барьцааг яаралтай зарж, мөнгөжүүлэхээр зээлдэгч талтай гэрээлжээ.
Одоогоор Голдман Саксаас гадна Jefferies Financial Group, Circle, Cowen, Silvergate Capital Corp зэрэг банк, санхүүгийн байгууллагууд биткойн барьцаалсан зээлийг зах зээлд санал болгож байна.
Тухайлбал, дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн сан болох BlackRock нь Circle-тэй хамтран энэ төрлийн зээлийг 400 сая ам.доллароор санхүүжүүлэхээр болсон юм. Ийнхүү биткойн зэрэг крипто валютуудын зах зээлийн хөрвөх чадвар улам сайжирсаар байна.
Эх сурвалж: Bloomberg