Бельги улс атомын цахилгаан станцуудаа хаах хугацааг хойшлууллаа

Тус улс одоо ажиллаж байгаа цөмийн хоёр реактораа 2025 онд хаах төлөвлөгөөтэй байсан ч Украины дайны нөлөөгөөр Европт эрчим хүчний үнэ өсөж байгаа тул дээрх шийдвэрээ эргэн харахаар болжээ.
Бельги улс атомын цахилгаан станцуудаа хаах хугацааг хойшлууллаа
© Bloomberg

Үүсээд буй геополитикийн төвөгтэй нөхцөл байдалд эрчим хүчний хараат бус байдлыг хангахын тулд энэхүү шийдвэрт хүрсэн тухай Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна. Тус улс эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд 1.2 тэрбум евро зарцуулахаар төлөвлөсний дотор 100 сая еврог бага оврын цөмийн реакторын загварыг хөгжүүлэх төсөлд хуваарилжээ.

Ийнхүү Европын орнууд оросын байгалийн хийн хамаарлаас гарах алхмуудыг шуурхай авч эхлээд байна.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn