Беларусь Украины ойролцоо цэргээ байрлуулна

Польш, Латви, Литва зэрэг НАТО-гийн гишүүн орнууд хил орчимд нь цэргүүдээ байрлуулж байна гэж Беларусь хэдэн сар гомдоллосон билээ. Харин одоо тус улс цэргийн сургуулилалтын хэмжээ, цэрэг армийн чадавхаа бэхжүүлж байна.
Беларусь Украины ойролцоо цэргээ байрлуулна

Украинтай залгаа өмнөд хил орчмын гурван бүсдээ тусгай ажиллагааны цэргүүдээ байрлуулна гэж Беларусийн Зэвсэгт хүчин мягмар гарагт мэдэгджээ.

Орост үйлдвэрлэсэн пуужингууд Беларусийн батлах хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мөн мэдэгдсэн байна.

Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-нд зэвсэгт хүчнээ оролцуулахгүй гэж ОХУ-ын ойрын холбоотон Беларусь 3 дугаар сард мэдэгдэж байсан юм. Гэхдээ 2 дугаар сарын 24-нд ОХУ-ын хэдэн мянган цэрэг хил гарч, Украин руу дөхөхөд Беларусь түлхэц үзүүлсэн билээ.

Польш, Латви, Литва зэрэг НАТО-гийн гишүүн орнууд хил орчимд нь цэргүүдээ байрлуулж байна гэж Беларусь хэдэн сар гомдоллосны эцэст цэргийн сургуулилалтын хэмжээ, цэрэг армийн чадавхаа бэхжүүлэхээр болж байна.

“АНУ болон түүний холбоотнууд Бүгд Найрамдах Беларусь улсын хил дээр цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байна. Тэдний цэрэг, техникийн хэмжээ сүүлийн зургаан сарын хугацаанд тоо болон чанарын хувьд хоёр дахин нэмэгдсэн” гэж Беларусийн Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн Виктор Гулевич хэлжээ.

Түүний хэлснээр, Беларусь цэргийн сургуулилалт хийх зорилгоор агаарын довтолгооноос хамгаалах, их буу болон пуужингийн ангиудаа баруун бүсдээ байрлуулж байна.

Мөн ОХУ-ын Украинд ашиглаж буйтай ижилхэн “Искандер” пуужинг үйлдвэрлэхэд Минскт туслахаар Москва зөвшилцсөн бөгөөд Орост үйлдвэрлэсэн С-400, С-300 "газар-агаарын" ангиллын пуужингийн системүүдийг үргэлжлүүлэн ашиглахыг Беларусь хүсэж байна гэж А.Лукашенко хэлжээ.

Тэрээр цааш нь ярихдаа “Бид реалист хүмүүс. Бид НАТО-г ялж чадахгүй гэдгээ мэднэ. Гэхдээ манай улсын нутаг дэвсгэр рүү халдан довтлох гэсэн нөхдөд бид хохирол амсуулж чадна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn