Стандарт энд Пүүрс: Оросын зээлжих зэрэглэлийг үнэлэхээ зогсооно

Европын Холбооноос Оросын эсрэг авсан ээлжит хориг арга хэмжээний хүрээнд тус улсыг ОУ-ын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоох үйлчилгээнд хамруулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Стандарт энд Пүүрс: Оросын зээлжих зэрэглэлийг үнэлэхээ зогсооно
© Yahoo Finance

Стандарт энд Пүүрс агентлагийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар 4 дүгээр сарын 15 гэхэд Европын Холбооноос тавьсан шаардлагыг биелүүлсэн байх болно гэжээ.

Тухайн улсын зээлжих зэрэглэл улаан бүсэд байгаа тохиолдолд хөрөнгө оруулахгүй байхыг зөвлөдөг.
Тухайн улсын зээлжих зэрэглэл улаан бүсэд байгаа тохиолдолд хөрөнгө оруулахгүй байхыг зөвлөдөг.© PrepNuggets

Орос-Украины дайн дэгдсэн сар хүрэхгүй хугацаанд оросын зээлжих зэрэглэл огцом муудаж, сөрөг төлөвт шилжсэн бөгөөд Стандарт энд Пүүрс агентлагийн хувьд оросын зэрэглэлийг одоогоор “СС” (дефолтоос хоёр шат дээгүүр), Мүүдис агентлаг “Са” (мөн дефолтоос хоёр шат дээгүүр) Фитч Рейтинг “С” (дефолтоос ердөө нэг шат дээгүүр) гэж үнэлж байна.

Оросын зээлжих зэрэглэл, урт хугацааны төлөв
Оросын зээлжих зэрэглэл, урт хугацааны төлөв© TradingEconomics

Стандарт энд Пүүрс, Мүүдис, Фитч Рейтинг агентлагийн зүгээс хөрөнгө оруулагчдад хандан ОХУ төлбөрийн чадваргүй болох өндөр эрсдэлтэй байгааг хэдийнээ анхааруулж эхэлсэн юм.

Ийнхүү зээлжих зэрэглэлийн үнэлгээнээс хасагдсанаар оросын төрийн болон хувийн банк санхүүгийн байгууллага, ААН-үүд ОУ-ын зах зээлээс хөрөнгө босгож санхүүжилт татах, зээллэг авах, шинээр бонд гаргах боломжгүй болж байна.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn