Тэргэл сар аварга загасны түрэмгий аашийг өдөөдөг үү?

Аварга загасны довтолгоо хамгийн их үйлдэгдсэн газар нь АНУ.
Тэргэл сар аварга загасны түрэмгий аашийг өдөөдөг үү?

Тэргэл сар гарч байхад аварга загаснууд илүү түрэмгий болдгийг Америкийн эрдэмтэд батлаад байна. Флоридагийн Байгалийн түүхийн музейн Аварга загасны довтолгооны олон улсын архивын 1960-2015 оны баримт, мэдээг шүүж үзээд ийм дүгнэлтэд хүрчээ. 1580 оноос хойших тохиолдлуудыг харвал аварга загасны довтолгоо хамгийн их үйлдэгдсэн газар нь АНУ (1516). Австралид 670, Өмнөд Африкт 255, Бразилд 107 удаа аварга загас хүн рүү дайрчээ.

“Тэргэл сартай шөнө илүү гэрэлтэй байдаг болохоор аварга загаснууд юмыг илүү сайн ялган харж хүн рүү довтолдог гэсэн үг бас биш. Аварга загасны довтолгооны ихэнх нь өдрөөр болсон байдаг. Гэхдээ л бүтэн сартай байхад ихэнх довтолгоо үйлдэгдсэн нь анхаарал татаж байна. Тэргэл сар дэлхий, далай тэнгист нөлөөлдөг байж магадгүй. Жишээ нь, газрын таталцах хүч далай тэнгисийн давлагаа, далайн түвшний өсөлт, бууралтад нөлөөлж байдаг” хэмээн Луизанагийн их сургуулийн багш Стив Мидвэй өгүүлэв.

Хэдийгээр сарны гэрэл аварга загасны түрэмгий аашийг өдөөдөг гэсэн шууд баталгаа байхгүй ч энэ үеэр хамгийн их довтолгоо үйлдэгддэг нь тодорхой болсон. Тиймээс тэргэл сартай үед далай тэнгист зугаацаж цэнгэхгүй байхыг анхааруулах болжээ.

Эх сурвалж:www.abc.es

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn