Австрали улс гадаадын иргэдэд олон улсын хилээ нээлээ

Даваа гарагт Австрали улс цар тахлын улмаас хоёр жил орчим хаасны дараа анх удаа коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн гадаадын иргэдэд олон улсын хилээ бүрэн нээжээ.
Австрали улс гадаадын иргэдэд олон улсын хилээ нээлээ
Гэрэл зургийг: Getty Images

Австрали улс коронавируст цар тахлын улмаас 2020 оны 3 дугаар сард "тэг Ковид" бодлогын хүрээнд олон улсын хилээ хаасны дараа дэлхийн хамгийн хатуу хоригийг тавьсаар ирсэн билээ. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн тэд өөрийн улсын иргэд болон бусад онцын шаардлагатай хүмүүсийг эх орондоо буцаж ирэхийг зөвшөөрсөн боловч энэ дунд гадаадын иргэд, жуулчдыг зөвшөөрөөгүй байсан юм.

Ийнхүү даваа гарагт гадаадын иргэдэд олон улсын хилээ албан ёсоор нээж 50 гаруй нислэг хүлээн авчээ. Тэд Баруун Австралиас бусад бүх муж руу нэвтрэх боломжтой бөгөөд вакцины хоёр тунд хамрагдсан гадаадын иргэд хорио цээрийн дэглэмд хамрагдах шаардлагагүй, харин вакцинд хамрагдаагүй иргэд зочид буудалд 14 хүртэлх хоногийн хугацаанд өөрсдийн зардлаар тусгаарлагдах ёстой ажээ.

"Энэ бол манай аялал жуулчлалын салбар болон түүнд ажиллаж байгаа 660,000 хүний хувьд үнэхээр гайхалтай мэдээ бөгөөд цар тахлын хоригт нэрвэгдсэн дотоодын аялал жуулчлалын салбарт хүчтэй сэргэлт бий болно гэж найдаж байна."

Австрали улсын худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд Дан Техан

Австрали 2019 онд гадаадад 9.5 сая орчим жуулчин хүлээн авсан бөгөөд аялал жуулчлалын салбар нь тус улсын хамгийн том салбаруудын нэг бөгөөд 60 тэрбум австрали доллар (43 тэрбум ам.доллар) гаруй хөрөнгөтэй бөгөөд тус улсын нийт ажиллах хүчний 5 орчим хувь нь уг салбарт ажилладаг. Гэвч тус улс 2020 оны 3 дугаар сард хилээ хаасны дараа энэ салбар уналтад оржээ.

Австрали улсын энэхүү хатуу арга хэмжээ нь олон гэр бүлүүдийг салгаж, бизнесийг боомилсон гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан ч вакцин гарахаас өмнө олон хүн нас барахаас сэргийлж чадсан гэж үздэг.

Эх сурвалж: Reuters, BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn