Умард Солонгос пуужин харвасны хариуд Өмнөд Солонгос, АНУ 8 пуужин харважээ

Удаа дараалан баллистик пуужин харваж, өдөөн хатгаж буйгаа зогсоохыг Умард Солонгосоос шаардаж байна гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдээд, өдөөн хатгалгаа зогсоохгүй бол “зохих” хариуг барих болно гэж анхааруулсан байна.
Умард Солонгос пуужин харвасны хариуд Өмнөд Солонгос, АНУ 8 пуужин харважээ

Умард Солонгос ням гарагт буюу өчигдөр ойрын зайн тусгалтай пуужингууд харвасны хариуд Өмнөд Солонгос болон АНУ өнөө өглөө үүрээр газрын ангиллын найман пуужинг Зүүн тэнгис буюу Япон тэнгис рүү харважээ.

Өмнөд Солонгос болон АНУ-ын энэхүү хариу үйлдэл нь Умард Солонгосын өдөөн хатгалгын эх үүсвэр, командлал болон дэмжигч төвүүдэд нэн даруй өндөр нарийвчлалтай цохилт өгч чадахыг нотлон харуулж буй хэрэг гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэн байна.

Тус хорооны мэдэгдсэнээр, Умард Солонгос ням гарагт 8 пуужин харвасны хариуд Өмнөд Солонгос болон АНУ өнөө өглөө үүрийн 4:45 минутаас эхлэн 10 орчим минутын хугацаанд газрын ангиллын 8 пуужинг харвасан аж.

Удаа дараалан баллистик пуужин харваж, өдөөн хатгаж буйгаа зогсоохыг Умард Солонгосоос шаардаж байна гэж тус хороо мэдэгдээд, Пхеньян өдөөн хатгалгаа зогсоохгүй бол “зохих” хариуг барих болно гэж анхааруулсан байна.

Өнгөрсөн сарын 25-нд Умард Солонгос гурван баллистик пуужин харван туршсаны дараахан Өмнөд Солонгос болон АНУ хамтран пуужингууд харвасан билээ. Тус хоёр улс 2017 оноос хойш анх удаагаа пуужин хамтран харвасан нь энэ юм.

Эх сурвалж: Yonhap

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn