АНУ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээлээ

Гадаадын иргэд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан болон сүүлийн гурав хоногийн хугацаанд Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдаад сөрөг гарсан гэх нотолгоогоо үзүүлж, холбоо барих мэдээллээ өгснөөр АНУ руу нисэх боломжтой.
АНУ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээлээ

АНУ Ковид-19 цар тахалтай холбоотойгоор тогтоосон хилээр нэвтрэх хоригоо 20 сарын дараа цуцалж, бүрэн вакцинжуулалтад хамрагдсан гадаадын иргэдэд даваа гараг буюу өнөөдрөөс хилээ нээж байна.

Энэ хоригийг Ерөнхийлөгч асан Дональд Трамп тавьж байсан бөгөөд үүний улмаас 30 гаруй улс орон, тухайлбал Их Британи болон Европын Холбооны улс орнуудаас Америкийн иргэншилгүй хүмүүс АНУ руу нэвтэрч, тус улсад буй гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй уджээ. Мөн аялал жуулчлалын салбар ч зогсонги байдалд ороод байсан юм.

АНУ хилээ нээснээр тус улсыг зорих хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийн хөлд иргэний агаарын тээврийн компаниуд дарагдах төлөвтэй байна.

Энэ мэдээтэй холбогдуулан Парист төвтэй аялал жуулчлалын агентлагийн тэргүүн Жером Томанн “Сайхан байна. Бидэнд гайхалтай их захиалга ирж байна” гэжээ.

Коронавирусийн тархалтыг зогсоохын тулд АНУ 2020 оны эхээр Хятадын иргэдийг нэвтрүүлэхийг анх хориглож эхэлсэн бөгөөд энэ хориг хязгаарлалт нь яваандаа олон улс оронд хамаатай болсон юм.

Шинэ журмын хүрээнд гадаадын иргэд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан болон сүүлийн гурав хоногийн хугацаанд Ковид-19-ийн шинжилгээнд хамрагдаад сөрөг гарсан гэх нотолгоогоо үзүүлж, холбоо барих мэдээллээ өгснөөр АНУ руу нисэх боломжтой аж. Тэд АНУ-д очсоныхоо дараа тусгаарлалтад орох гэх мэт хорио цээрийн дэглэм барих шаардлагагүй.

АНУ нь хөрш Канад болон Мексиктэй залгаа газрын хилээ ч бүрэн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст нээж буй ажээ.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn