АНУ хүүхдийн вакциныг Монгол, Балба руу илгээжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдсэнээр, НҮБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 5-12 насны хүүхдүүдэд зориулсан 300 мянган тун вакциныг Монгол Улс руу илгээсэн байна.
АНУ хүүхдийн вакциныг Монгол, Балба руу илгээжээ

Коронавирусийн эсрэг хүүхдийн вакциныг гадаад улс орнуудад хандивлах ажлын хүрээнд Балба болон Монгол Улс руу вакцин ачуулснаа АНУ мэдэгдлээ.

Лхагва гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдсэнээр, вакцины хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх НҮБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 5-12 насны хүүхдүүдэд зориулсан 2.2 сая тун вакциныг Балба руу, 300 мянган тун вакциныг Монгол Улс руу илгээжээ.

“Хүүхдийн вакцин авахыг хүсэж буй улс орон олон байна” гэж цар тахлын эсрэг хариу арга хэмжээний талаарх нэгэн хуралдааны үеэр Э.Блинкен мөн хэлсэн байна.

Түүний хэлснээр, АНУ 550 сая тун вакцин гадаад улс орнууд руу илгээгээд байгаа бөгөөд энэ нь оны эцэс гэхэд гадаад улс орнуудад хандивлахаар амласан нийт вакциных нь бараг тэн хагас гэсэн үг ажээ.

Бангладеш болон Пакистан тэргүүтэй хүн ам шигүү суурьшсан, хөгжиж буй орнуудад вакцин хандивлахад АНУ гол анхаарлаа хандуулж байна.

Эх сурвалж: france24.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn