Ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг хангаж чадсан улсууд

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) саяхны судалгааны үр дүнгээр ажил-амьдралын тэнцвэрийг хамгийн сайн хангаж чаддаг улсаар Итали тодорчээ.
Ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг хангаж чадсан улсууд
The World Economic Forum

Хүмүүс ажил дээрээ хэр их хугацааг өнгөрүүлдэг (эсвэл өнгөрүүлэхгүй байна вэ?), хэр их хүн уртасгасан цагаар ажилладаг, мөн ажлын дараа чөлөөт цагаа өнгөрөөх цаг үлдэж байгаа эсэхийг харгалзан үзэж ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг тодорхойлдог. OECD-с гаргадаг Илүү Сайн амьдралын индексийг (Better Life Index) бэлтгэн гаргагчид "Ажлын урт хугацаа нь хувь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аюулд өртөх эрсдэл, стрессийг нэмэгдүүлж болзошгүй нь тоо баримтаар нотлогдсон" гэж цохон тэмдэглэжээ.

Ажил-амьдралын тэнцвэрийг хамгийн сайн хангадаг улсууд
Ажил-амьдралын тэнцвэрийг хамгийн сайн хангадаг улсуудThe World Economic Forum

Хөдөлмөр эрхэлдэг Италичууд чөлөөт цагаа өнгөрөөх, хувийн үйл ажиллагаандаа хамгийн их цаг зарцуулдаг байсан бол тус улсын хөдөлмөр эрхэлдэг хүн амын дөнгөж 3% нь уртасгасан цагаар (7 хоногт 50 ба түүнээс дээш цаг) ажилладаг байна. Харьцуулбал, АНУ-ын нийт ажилчдын 10.4% нь уртасгасан цагаар ажилладаг буюу ажил-амьдралын тэнцвэрийн хамгийн муу хангадаг улс орнуудын жагсаалтын 13-т багтжээ.

Ажил-амьдралын тэнцвэрийг хамгийн муу хангадаг улсууд
Ажил-амьдралын тэнцвэрийг хамгийн муу хангадаг улсуудThe World Economic Forum

Эх сурвалж: The World Economic Forum

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn