Афганистанд газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн амь үрэгдлээ

АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр, 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт лхагва гарагт шилжих шөнийн 01:30 цагт, хүмүүс унтаж байх үед Афганистаны зүүн өмнөд нутгийн Хост мужийн төв Хост хотоос 44 км зайтай газарт болсон аж.
Афганистанд газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн амь үрэгдлээ

Афганистанд лхагва гарагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1000 гаруй хүн амь үрэгдэж, 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн нь тогтоогдоод байна.

Тус улсын засгийн эрхийг аваад буй исламын босогчдын “Талибан” хөдөлгөөний удирдагч Хибатулла Ахундзада хэлэхдээ “Газар хөдлөлтийн улмаас хэдэн зуун байшин барилга эвдэрч сүйтгэгдсэн учир амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй” гэжээ.

Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд Афганистанд хамгийн олон хүний аминд хүрсэн газар хөдлөлт болж байна.

АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр, 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт лхагва гарагт шилжих шөнийн 01:30 цагт буюу хүмүүс унтаж байх үед Афганистаны зүүн өмнөд нутгийн Хост мужийн төв Хост хотоос 44 км зайтай газарт болсон аж.

Газар хөдлөлт болсонтой холбогдуулан “Талибан” хөдөлгөөнийхөн НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээр дамжуулан олон улсаас тусламж хүссэн байна.

Хөдөө орон нутгийн байшин барилга, хувийн орон сууцууд нь чанар муутай учир Афганистан газар хөдлөлтөд эмзэг орон юм.

Олон арван жил үргэлжилж буй зөрчил мөргөлдөөн, тогтворгүй байдлын улмаас ядуу буурай тус улс газар хөдлөлт тэргүүтэй байгалийн гамшгаас хамгаалах чадавхаа бэхжүүлж чадахгүй байсаар өнөөг хүрчээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл афганистаны бусад хэсэг, Пакистан болон Энэтхэг зэрэг голомтоос 500 гаруй км зайтай газруудад мэдрэгдсэн аж.

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын мэдэгдсэнээр, сүүлийн 10 жилийн хугацаанд Афганистанд газар хөдлөлтийн улмаас 7000 гаруй хүн амиа алджээ. Тус улсад жилд дунджаар 560 хүн газар хөдлөлтийн улмаас амь эрсэддэг байна. Үүнээс өмнө хамгийн сүүлд л гэхэд энэ оны 1 дүгээр сард тус улсын баруун хойд нутгийн Бадгис мужид хоёр удаа газар хөдлөлт болсны улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн зуун байшин барилга эвдэрч сүйдсэн байна.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn