Оросын олигархуудын 2.25 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилжээ

Энэ нь зөвхөн тэднээс хураасан тансаг зэрэглэлийн усан онгоцнуудын үнэлгээ бөгөөд хамгийн сүүлд тэрбумтан В.Вексельбергийн дарвуулт онгоцыг битүүмжилснээр хураагдсан усан онгоцны тоо 13-д хүрээд байна.
Оросын олигархуудын 2.25 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилжээ
Вексельбергийн “Танго”© Bloomberg

АНУ, Европын Холбоо, Их Британиас ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд Кремльтэй нягт харилцаатай олигархуудыг ч хоригт хамруулж, өмч хөрөнгийг нь хураан авч, битүүмжлэх үйл ажиллаагаа явагдаж байгаа юм.

Битүүмжлэгдсэн усан онгоцнуудын жагсаалт (үнэлгээ сая ам.доллароор)
Битүүмжлэгдсэн усан онгоцнуудын жагсаалт (үнэлгээ сая ам.доллароор)

Даваа гарагт В.Вексельбергийн 95 сая ам.долларын үнэлгээтэй “Танго” дарвуулт онгоцыг Испанийн Пальма де Майорка боомтод байхад нь АНУ болон Испанийн хууль сахиулагчид саатуулсан юм. Үүний дараа АНУ-ын Ерөнхий прокурор М.Гарланд “Энэ сүүлчийнх нь биш байх болно” гэж мэдэгджээ.

Харин Р.Абрамовичийн 1 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хоёр усан онгоц нь амжиж Барселона болон Карибын арлаас хөдөлж Туркийн боомтуудад байрлаад байгаа бол А.Мордашовын “Норд” дарвуулт хөлөг мөн Владивостокийг чиглэн хөдлөөд байгаа юм. Хоригт орсон бусад олигархуудын заримынх нь усан онгоцнууд хиймэл дагуулын дохио хүлээн авагчаа унтраасан тул байршлыг нь тогтооход хүндрэлтэй байгаа хэдий ч эрэн сурвалжлах ажил эрчимтэй үргэлжилж байна гэжээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn