Форбес: Хятадын баячуудын жагсаалт шинэчлэгдлээ

Форбес сэтгүүлийн 2022 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад хятадын 539 тэрбумтан багтсан бөгөөд 2021 онд энэ тоо 626 байжээ.
Форбес: Хятадын баячуудын жагсаалт шинэчлэгдлээ
© Forbes

Нийт тэрбумтнуудынхаа тоогоор АНУ (735) тэргүүлдэг. Гэхдээ хятадын тэрбумтнуудын тоонд зөвхөн эх газрын хятадын баячуудыг хамруулдаг юм. Хэрэв Хонконг, Макаогийн тэрбумтнуудын тоог нэмж тооцвол америкийн тэрбумтнуудыг давна.

Хятадын тэрбумтнуудын нийт хөрөнгийн үнэлгээ 2021 онд 2.5 их наяд ам.доллар байснаа энэ онд 1,96 их наяд ам.доллар болж буурсан байна. Үүнээс хамгийн баян арван тэрбумтны нийт хөрөнгө 321.6 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс даруй 126 тэрбумаар багасжээ.

Ийнхүү хятадын баячуудын хөрөнгийн үнэлгээ буурсан нь хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэ унасантай холбоотой бөгөөд үүнд цар тахлаас гадна хятадын засгийн газрын хатуу хяналтын арга хэмжээнүүд нөлөөлсөн юм. Ингээд хятадын баячуудын жагсаалтыг тэргүүлэгч арван эрхмийг танилцуулъя.

Zhong Shanshan 65.7 тэрбум ам.доллар (Nongfu Spring компани)

Zhang Yiming 50 тэрбум ам.доллар (ByteDance компани)

Ma Huateng 37.2 тэрбум ам.доллар (Tencent компани)

He Xiangjian 28.3 тэрбум ам.доллар (Midea Group компани)

William Lei Ding 25.2 тэрбум ам.доллар (NetEase компани)

Wang Wei 24.3 тэрбум ам.доллар (S.F.Holdings компани)

Qin Yinglin 24.1 тэрбум ам.доллар (Muyuan Food компани)

Li Shifu 23.7 тэрбум ам.доллар (Zhejiang Geely Holding компани)

Jack Ma 22.8 тэрбум ам.доллар (Alibaba Group компани)

Huang Shilin 20.3 (Contemporary Amperex Technology компани)

Эх сурвалж: Forbes

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn