Монгол Улс коронавируст халдварын батлагдсан тохиолдлын 30-аас дээш хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна

Тандалтын багийнхнаас өдөрт дунджаар 510-520 хүнийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай тухай мэдээллийг ор зохицуулах багийнханд илгээдэг байна.
Монгол Улс коронавируст халдварын батлагдсан тохиолдлын 30-аас дээш хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна

Нийслэлд коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх ор зохицуулах багийнхан хэрхэн ажиллаж буй талаараа өчигдөр танилцуулав.

Тандалтын багийнхнаас өдөрт дунджаар 510-520 хүнийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай тухай мэдээллийг ор зохицуулах багийнханд илгээдэг байна.

Үүний дагуу ор хуваарилалт хийснээр өдөрт 190 хүнийг эмнэлэгт хэвтүүлдэг байна.

Энэ нь хүнд, маш хүнд өвчтнүүдийг бүгдийг нь хэвтүүлж байгааг илтгэх үзүүлэлт аж.

Монгол Улс Ковид-19 цар тахлын батлагдсан тохиолдын 30-аас дээш хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол зарим улс өвчтнүүдийнхээ ердөө нэг хувийг эмнэлэгт эмчилж байна.

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох

2021 оны 10-р сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 19,443 иргэн Ковид-19 цар тахлын халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байна. Эдгээр иргэний

  • 10,140 нь хөнгөн

  • 6,748 нь хүндэвтэр

  • 2,191 нь хүнд

  • 364 нь нэн хүнд байгаа юм.

Харин гэрийн ажиглалтанд 60,425 иргэн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn