Өнөөдөр усны өдөр

ДЭМБ-аас жил бүр 3 дугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.
Өнөөдөр усны өдөр

Энэ өдөртэй холбоотой Эрүүл мэндийн яамнаас ус, түүний эх үүсвэр, усыг хэрхэн хэмнэлттэй хэрэглэх зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна.

Жил бүр усны өдрийг тодорхой сэдэв, уриатай тэмдэглэж иржээ. Энэ жилийг “Газрын доорх ус: Үл харагдах усыг таниулъя” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Монгол орны хувьд усны нөөц бага орны тоонд багтдаг бөгөөд дийлэнхийг нь гүний уснаас авч хэрэглэдэг байна. Усны эх үүсвэрийг гадаргын ус болон газрын доорх ус гэж авч үздэг.

Манай орны хувьд усны нөөц: газрын доорх ус нь 20%, гадаргын ус нь 80% байдаг байна.

Усны хэрэглээний хувьд газрын доорх усыг 90%-д нь хэрэглэдэг бол гадаргын усыг 10%-д нь хэрэглэдэг байна.

Усны нөөц багасахад хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, усны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг хүчин зүйл нөлөөлдөг аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn