MEF2022: Хятадын шороон шуургатай өдрийн тоо буурчээ

Монголд нөлөөлж буй шороон шуурга нь өмнөд зүгээс буюу Хятадын хойд хэсгээс эх үүсвэртэй юм.
MEF2022: Хятадын шороон шуургатай өдрийн тоо буурчээ
TUGSBILEG

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы дараагийн хэлэлцүүлэг нь бүс нутгийн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санаачилга сэдвээр өрнөв. Зүүн хойд Азийн орнууд байгаль орчныг доройтуулдаг гол хүчин зүйл болох цөлжилт, шороон шуургатай нүүр тулаад байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс байгаль орчинд учирч буй олон янзын гамшигт үзэгдлийн нэг нь шороон шуурга юм. Монголд нөлөөлж буй шороон шуурга нь өмнөд зүгээс буюу Хятадын хойд хэсгээс эх үүсвэртэй, улмаар Солонгосын хойг болон Японы арал, цаашлаад хойд Америк хүртэл нүүдэллэн хүрч байгааг мэргэжлийн судлаачид дүгнэжээ.

Шороон шуурганаас үүдэлтэй агаарт дэгдэж буй нарийн ширхэгтэй тоосонцорын нүүдэлтэй тэмцэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Монгол нутгийн 80% нь цөлжилттэй тулгарсан, үүнээс 23% нь гүн цөлжилттэй. Үүний 50% нь байгалийн хүчин зүйлээс, 50% нь хүний үйл ажиллагаанаас хамаарч байна. Үүнээс нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд үзүүлж буй хохирол үлэмж их. 2020-2021 оныг дамжсан байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурганаас манай улсад 7.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Манай улсад дэгдээд буй шороон шуурганы эх үүсвэр болсон орны хувьд Хятад улс энэ талаар ямар ажил хийж буй талаар танилцуулав. Хятадаас Монголд суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Жан Мүшин чуулганд цахимаар оролцов.

Тэрээр:

-Хятад улс 40 гаруй жилийн хугацаанд 30 сая га талбайг ойжуулж, ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 5-13% болгосон. Жилийн дундаж шороон шуургатай өдрийн тоог 6.8 өдрөөс 2.4 өдөр болгож бууруулаад байна. Цөлжилт, шороон шуургатай тэмцэх нь Хятад, Монголын хамтын ажиллагааны нэг чухал салбар юм. Цаашид энэ хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд Зүүн хойд Азийн орнуудтай хамтарч ажиллахад бэлэн байна гэв.

Хятадаас эх үүсвэртэй Монголоор дамжсан шороон шуурга Японд ямар үр дагавар авчирч байгаа талаар Японоос Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки:

TUGSBILEG

-Шороон шуурганы тоос нүдэнд орох, хувцас бохирдуулахаас гадна агаарын бохирдлоор дамжин эрүүл мэндэд маш хортой нөлөөлж байна. Иймд манай улс шар шороон шуурганы мэдээлэл дохиог хүргэдэг болсон. Шуурганы талаар холбогдох судалгааг хийхийн тулд улс орнуудын хамтын ажиллагаа чухал байна гэв.

Чуулганд оролцсон гадаадын төлөөлөгчид шар шороон шуурганы мэдээлэл дохиог өгдөг болох нь чухал гэсэн саналд нэгдэж байлаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn