MEF2022: Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргана

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг нээж Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд үг хэллээ.
MEF2022: Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргана

“Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Хамгийн сүүлийнх нь буюу "Ногоон санхүүжилт" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Ногоон хөгжил, түүний санхүүжилт, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар ярилцах энэ хэлэлцүүлэг 2 өдөр үргэлжлэх юм.

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг нээж Төрийн тэргүүн үг хэллээ. Байгаль дэлхий, уур амьсгал хувьсан өөрчлөгдөж буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй тэмцэлдээ та бид агшин зуур ч амсхийх учиргүй юм гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд л гэхэд 120 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн байна.

Энэ хэлэлцүүлгээс үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.

Мөн чуулганы үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулах бөгөөд хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн банк, санхүүгийн байгууллага, зарим томоохон аж ахуйн нэгжид батламж гардуулах аж.

Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, холбогдох яам, агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллага хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn