Ногоон дэд бүтэц: Хотын агаарын бохирдлыг бууруулах аргууд

Үүнд, хотын болон хувийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон дээвэр, хана, зүлэг, гудамжны мод зэрэг хот суурин газрын бүх ургамлууд багтана.
Ногоон дэд бүтэц: Хотын агаарын бохирдлыг бууруулах аргууд

Ногоон дэд бүтэц ширүүн бороо, нар, салхи гэх мэт эрс тэс уур амьсгалаас үүсэх хотын элэгдлийг багасгахаас гадна хотын оршин суугчдын хувьд амьдрах таатай орон зайг бий болгож, сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Ингээд зогсохгүй амар тайван байдал нэмэгдүүлэх, стресс тайлах, нийгмийн эв нэгдлийг сайжруулах зэрэг эерэг үр дүнтэй аж.

Түүнчлэн ногоон дэд бүтэц хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Жишээлбэл, зарим улс орнууд хотынхоо бүсэд тохируулж ногоон дэд бүтцийг бий болгодог. Тухайлбал, үйлдвэржилт, замын хөдөлгөөн ихтэй газруудад хорт бодис, хүнд металл болон төрөл бүрийн хийг өөртөө шингээдэг ургамал, зүлгийг тарихаас гадна сургууль, цэцэрлэг зэрэг нийтийн бүсдээ тоос, тоосонцрыг илүү шингээдэг ногоон бүс бүтээдэг байна. Зөв ургамлыг зөв газарт нь ашигласнаар хотын агаарын бохирдлыг 1-2 дахин бууруулж чаддаг.

Үүнээс гадна хотын агаарын бохирдлыг бууруулaхад дараах аргуудыг ашиглана. Үүнд:

1. Тээврийн хэрэгслийн тоо хэмжээг бууруулах

Сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх хотууд агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан авто машин, скутер, мотоцикл, унадаг дугуйн тоог ихээр нэмэгдүүлж байна.

Мөн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг цэнэглэх эх үүсвэрүүдийг гудамжинд ихээр байршуулж, нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж, хөнгөлөлттэй үнэ санал болгох ба био-түлш үйлдвэрлэхийг зорьж ажиллаж байгаа юм.

2. Ахуйн хог хаягдлыг бууруулах

Хог хаягдал их хэмжээний хорт бодисыг агаарт ялгаруулдаг. Тиймээс хог боловсруулах үйлдвэрийн тоог нэмэгдүүлж дахин боловсруулах, түүхий эд болгох нь эдийн засаг болон хотын агаарын чанарт сайнаар нөлөөлнө.

3. Хоргүйжүүлсэн түлшийг ахуйн хэрэглээнд ашиглах

Мэдээж хотын агаарын бохирдол ахуйн хэрэглээний түлштэй шууд холбоотой бөгөөд байгалийн хий, мод, модны нүүрс, сэргээгдэх эрчим хүч - нарны зай хураагуур, газрын гүний дулаан, цэвэршүүлсэн түлш - хоргүйжүүлсэн нүүрс гэх мэт бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.

4. Нүүрсний хэрэглээг бууруулах

Ихэнх улс орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзаж байна. Үүний оронд нөхөн сэргээгдэх эрчим хүч болох нар, салхины эрчим хүч мөн байгалийн хийн хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлттэй техник, технологийн хэрэглээг өргөнөөр нэвтрүүлж байгаа юм.

Зарим улс орнууд жишээлбэл, Хятад улс байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй мөн нөхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгодог аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn