Хүлэмжийн хийн асуудал: Эх дэлхий дараагийн 500 жилд

Бид дараа жилийн тухай эсвэл дараагийн хэдэн жилийн дараах дэлхийн тухай нэлээд бодитой таамаглалыг дэвшүүлж чадна. Гэхдээ 500 жилийн дараах дэлхийн тухай нарийвчилсан таамаглал дэвшүүлэх нь маш төвөгтэй асуудал юм. Учир нь үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлөх болно. Гэхдээ хамгийн гол хүчин зүйл нь хүлэмжийн хий байх болно.
Хүлэмжийн хийн асуудал: Эх дэлхий дараагийн 500 жилд

Кристофер Колумб 1492 онд өнөөгийн Америк тивийг ямар байхыг урьдчилан таамаглах гэж оролдсон гэж төсөөлөөд үз дээ! Ер нь төсөөлөх ч хэцүү л дээ. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд тулгуурлан авч үзвэл манай гаригийг хоёр үндсэн хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчилдөг.

Нэг нь дэлхий нарыг тойрон эргэлдэх хөдөлгөөтэй холбоотой бий болдог байгалийн мөчлөг юм. Энэхүү мөчлөгийн нөлөөгөөр дэлхий байнга өөрчлөгдөж байдаг. Дэлхийг наранд ойртуулах эсвэл холдуулахын тулд тэнхлэг нь бага зэрэг хазайхаас гадна тойрог зам нь хүртэл өөрчлөгддөг. Эдгээр өөрчлөлтүүд нь хэдэн арван мянган жилийн туршид үргэлжилдэг галав солигдох болон мөстлөгийн үеийг үүсгэсэн байдаг. Энэ үүднээс авч үзвэл 500 жил нь геологийн хувьд тийм ч урт хугацаа биш юм.

Дэлхийг өөрчилж мэдэх нөгөө хүчин зүйл нь дэлхий дээр оршин тогтнож буй амьдралын хэлбэрүүд юм. Ялангуяа хүн төрөлхтөн дэлхийг олон талаар өөрчилж болно. Тэд ой модыг огтолж, зэрлэг ан амьтдын амьдрах орчныг эвдэж, хот байгуулж, үр тариа ургуулдаг. Тэд дэлхийн эргэн тойронд байх сар гэх мэт сансрын биетүүдэд нөлөөлөх замаар бусад амьтад, экосистем нөлөөлж чадна.Тэд мөн дэлхийн дулааралд хамгийн их хувь нэмэр оруулдаг. Хүмүүс чулуужсан нүүрсийг шатаан хий болгож, агаар мандалд чөлөөлж байгаа нь хүлэмжийн хийн хэмжээг ихээр нэмэгдүүлж байна.

Экологийн хэвийн нөхцөлд хүлэмжийн хий нарны дулааныг хүлэмжийн шилэн бүрхүүл шиг өөртөө шингээх замаар дэлхийг дулаацуулдаг. Энэ маягаар дэлхийг хэт их дулаацуулах хүртэл энэ нь ургамал, амьтанд ашигтай байв. Харин хэт их хүлэмжийн хий буюу нүүрстөрөгчийн давхар ислийн нөлөөгөөр дэлхийн температур нэмэгдэж, энэ нь зуны аюултай халуун өдрүүдийг авчирч, Гренланд, Антарктидын мөс хайлах шалтгаан болж байгаа юм. Хайлж буй мөсөн бүрхүүлүүд нь далайн түвшнийг нэмэгдүүлж, эрэг орчмын бүс нутгийг усанд автуулж байна.

Дэлхийг өөрчлөх эхний хүчин зүйл нь хэт урт хугацаа шаарддаг тул үндсэндээ дараагийн 500 жилд хүн л дэлхийг хамгийн их өөрчилж чадна. Тиймээс хүн төрөлхтөн өөрөө эх дэлхийд тулгараад байгаа хамгийн ноцтой асуудал нь юм.

Хүмүүсийн нөлөөгөөр 500 жилийн дараа дэлхий бидний огт танихгүй, өөр гариг болгож ч магадгүй. Гэхдээ хүмүүс явж ирсэн зам мөрөө эргэн харж, цаашид амьдрах арга барилаа өөрчлөхөд хэр бэлэн байгаагаас маш их зүйл шалтгаална. Манай гаригийн дундаж температур нэмэгдэх тусам хэт халалт, салхи шуурга, ган гачиг зэрэг гамшгийг нэмэгдүүлж, энэ нь дэлхийг улам бүр өөр болоход нөлөөлөх болно.

Хэрэв бид өнөөдрийн амьдрах хэв маягаа үргэлжлүүлсээр байвал 500 жилийн дараах үеэс өнөөдрийн дэлхийг эргэн харахад шим мандал хэмээх дэлхийн амьд хэсэг асар их өөрчлөгдсөн байх болно.

Дэлхийн хүн ам одоогоор 7.5 тэрбум гаруй болж нэмэгдээд байна. Энэ хугацаанд хүний үйл ажиллагааны улмаас шалтгаалан 800 гаруй амьтан, ургамлын төрөл зүйл устаж үгүй болжээ. Хүн төрөлхтний популяц өсөхийн хэрээр бусад амьтан ургамлын төрөл зүйлүүдийн орон зай буурсаар байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр далайн түвшин нэмэгдэх тусам хуурай газрын талбай буурахаас гадна температурын өсөлтийн улмаас зүйлийн амьтан ургамал амьдрах боломжгүй болж, зарим нь илүү тааламжтай уур амьсгал бүхий газар руу нүүх болно.

Дэлхий дээрх бий болоод байгаа экологийн асуудлууд бүгд хүнээс шалтгаалахгүй байж болох ч хүмүүс улам дордуулсан. Хүмүүс эрчим хүч үйлдвэрлэхийн тулд чулуужсан түлш шатаах гэх мэт үйл ажиллагааг зогсоож, цоо шинэ эрчим хүчний өөр эх үүсвэрийг олох нь гол сорилт болоод байна. Энэ бол дэлхийн улс орнуудыг нэг зорилгод нэгдэхийг шаарддаг дэлхийн хэмжээний асуудал юм. Улс орнууд энэ асуудал дээр нэгдэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах оролдлогыг тодорхой хэмжээгээр хийж байгаа боловч үр дүн нь төдийлөн мэдрэгдэхгүй л байна.

Кристофер Колумбын цаг үеэс өнөөдрийн автомашинаар дүүрэн хурдны зам эсвэл ухаалаг гар утсанд суурилсан технологийн ертөнцийг төсөөлөх боломжгүй. Үүнтэй ижил ирэх 500 жилд ч гэсэн технологи хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах боломжгүй юм. Гэвч өнөөг хүртэл технологийн шийдлүүд цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх хэмжээнд хүртэл хангалттай хөгжиж чадаагүй байна. Технологийн хөгжил эсвэл өөр хэн нэгэн өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдлыг засна гэж хүлээх нь эрсдэлтэй бөгөөд хэтэрхий үнэтэй зүйлээр мөрий тавьж байгаатай ижил зүйл юм.

Тэгэхээр 500 жилийн дараа дэлхий танигдахын аргагүй сөнөсөн ертөнц болж магадгүй юм. Эсвэл хүн төрөлхтөн өнөөдрийн амьдралын хэв маягаа засаж, зан төлөвөө өөрчилж чадвал энэ дэлхийн оршин суугчид хэвээр үлдэж,олон мянган жилийн турш ой мод, гол мөрөн, далай тэнгис, үзэсгэлэнт байгалиа хамгаалан үлдэж ч магадгүй. Энэ гагцхүү хүн төрөлхтөн, биднээс хамаарах болно.

Эх сурвалж: The Conversation

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn